8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-01-25 10:37:00

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн О.Орхон, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар нар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээлэл нь тэдний Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авснаас хойшхи анхны байр суурь байсан тул олны анхаарлыг татсан юм.  Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн асуудал олны анхаарлыг нэлээдгүй татаж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд юу гэж хэлсэн талаар “Онцлох 30 ишлэл”-ийг хүргэж байна. 


ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар:  "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан УИХ болон Засгийн газар тогтоол нь хүртэл байдаг


1.   Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөх бус гэж үзээд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох талаар яригдсан байна. Хэрэв ингэвэл 49 хувь нь ОХУ-руу буцах юм. 
2.      Эрдэнэтийн 49 хувийг буцаавал компанийн зардал, ирээдүйд олох байсан орлогыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэх нөхцөл байдал үүсч байна.
3.   УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан тогтоол нь хүртэл байдаг.
4.    Бидний хариултыг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүй. Нэг талыг барьсан байгаад хамарсаж  байна.
5.    Нэгдүгээр сарын 10-ны өдөр О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар миний бие ажлын хэсгийн асуултад хариулсан.
6.    49 хувьтай холбоотой бүх төрлийн мэдээллийг өөрийн компанийн зүгээс хүргүүлсэн.
7.    Манай компанийн зүгээс дөрвөн удаа ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлт тавьсан

ТУЗ-ын гишүүн О.Орхон: Мөнгө угаасан гэж мэдэгдэж байгаа нь харамсалтай байна

8.      Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Гэтэл мөнгө угаасан гэж мэдэгдэж байгаа нь харамсалтай байна.
9.      УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй.
10.    Бид хуулиа баримтлаад зээлээ олгож ажиллаж байгаа. Энэ бол ямар нэгэн мөнгө угаасан үйлдэл биш.
11.    Хууль ёсны байгууллагуудын гаргасан дүгнэлтээр ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй. Түүнээс бус УИХ-ын ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэг газар биш.
12.    Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. 


ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ: Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу


13.      Ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй. Харин Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дүгнэсэн байдаг.
14.     Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан.
15.    Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу
16.      Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө
17.    49 хувь чинь ОХУ-д байсан хувь. Тэр утгаараа Монгол Улсын хэн ч хохироогүй.
18.     Харин энэ үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол нэг талыг барьсан дайралт хийж байна.
19.     Бид олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон 115 сая ам.долларын төлбөрөө төлсөн. Энэ нь төлбөрийн чадвартай байгаагийн илрэл юм. 
20.    Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд: Гадаадын компанийн сонирхол татдаг үйлдвэр Монголд олон байхгүй


21.     Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй.
22.      Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан
23.     Хувьчлал хийгдэж байх үед гадаадын хэд хэдэн компани өрсөлдөгчөөр оролцсон. Ямар нэгэн байдлаар худалдан авч чадаагүй. 
24.     ОХУ, Монгол Улсын хооронд нөхөрсөг найрсаг харилцаа байдаг гэдгийг бодолцож Монголын талд худалдсан байхыг үгүйсгэхгүй. 
25.    Хувьчлалтай холбоотой хохирогч байхгүй. 
26.    Гадаадын компанийн сонирхол татдаг үйлдвэр Монголд олон байхгүй.
27.    Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сонгогчдийн сэтгэл санаанд нөлөөлсөн. 
28.     Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед тодорхой хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд дуулиантай хэргүүдийг дэвэргэж ярьдаг. 
29.    Ямар ч нэхэмжлэл гаргаагүй байхад ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэж байна.
30.    Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Улсын уйлдвэр нэрээр дарга нар баяждаг
Оросууд мунгээ буцааж угэхгуй тэхээр яахын ? Монголын засгийн газар тусвээс 400-500 сая доллар гаргаж 49-г авахуу. Иргэдийн мунгээр аваад ман-ын дарга нарыг хага баяжуулах бизнес болгохыг нямка хусэж
2017/01/25 122.201.21.195
оху МӨНГӨ авсан. Наймаа дууссан. Харин монголчууд авсанаа яах нь манай асуудал.
power
2017/01/25 202.180.218.29
Mongol huu
Нямдоржийн гуайн бизнесийг үгүй хийсэн болхоор цаадах чинь ойрд ууртай байгаа шүү
2017/01/25 110.165.169.177
  • Recent
  • Most Read
  • Most Comment