8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд Ардчилсан намын шинэчлэлийг лөөлөө болгов

2017-01-25 10:53:00

Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь тодорхой болов. Гэхдээ гишүүд дэмжигчдээсээ бус удирдлагуудынхаа ужгирсан хэрүүл, тэмцлээс болж шинэчлэгдэж чадахгүй нь.Энэ нь намын дарга З.Энхболдынх нь ярианаас бүр тодорхой боллоо. 

Угтаа бол дөрөвхөн хоногийн дараа болох сонгууль цаашлаад намынхаа шинэчлэлийг бодсон ч намын дарга хүн амнаасаа унагах үг бүрийг гишүүдийнхээ эв нэгдлийг хангахын төлөө хандуулах ёстой. Учир нь энэ өдрүүд бол Ардчилсан намын шинэчлэгдэх эсэх ахиад улс төрийн тавцанд эрх баригч болон эргэж ирж чадахыг шийдэх чухал цаг үе. Тиймээс энэ үед З.Энхболд намын даргынхаа хувиар бүх зүйлд хариуцлагатай хандах нь зүйтэй. Гэтэл тэрбээр сурсан занг сураар боож болдоггүйн үгээр өнгөрсөн шигээ өөдгүй занг гаргаж эхлэв.

Тэрбээр хамгийн сүүлд “Цензургүй яриа”нэвтрүүлэгт орох үеэрээ намаа хагалган бутаргах ноцтой зүйлүүдийг ярьж, фракцийн эрх ашгаа, өөрийгөө хамгаалсан мэдэгдлүүдийг удаа дараа хийв.

Түүний хэлснээс үзвэл Ардчилсан нам сонгуульд ялагдсан нь өөрийнх нь бус С.Баярцогтын буруу байсан гэнэ. Мөн Тавантолгойг Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан нар зарах гэж байсныг болиулсан "гавъяа"-гаа тодотгож, өөрийгөө магтан өрөөлийг муулав. Цаашлаад намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ДЭМЖ гэсэн утга санаа бүхий зүйлийг ярилаа. Намын эв нэгдлийг хангах ёстой намын дарга нь ингэж ярих нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?.

Тэрбээр энэ үгээрээ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан нарыг дэмжиж Н.Алтанхуяг, Л.Гантөмөр хоёрыг тоох хэрэггүй гэж битүүхэн хэлчихэв. Учир нь Н.Алтанхуяг, Л.Гантөмөр хоёр албан тушаал, эрх мэдэлгүй  учраас юу ч хийж чадахгүй гэж үзэж байгаа бололтой. Асуудал үүндээ ч биш л дээ. Ер нь бол тэрбээр энэ үгээрээ фракцийн найз С.Эрдэнийгээ дэмжээрэй гээд хэлчихлээ. Түүнээс Д.Эрдэнэбат, Ж.Батзанданг дэмжих шалтаг, шалтгаан түүнд огтхон ч байхгүй.

Харин С.Эрдэнэтэй фракц, түрийвч нэг  учраас "дэмжээрэй, саналаа өгөөрэй" гэж уриалж байгаа нь энэ бололтой. Ер нь бол намын даргын сунгаа эхэлсэн өдрөөс С.Эрдэнийг Шонхор фракц тэр дундаа З.Энхболд дарга хөшигний араас дэмжиж ирснийг олон нийт мэдэж байгаа. 

Харин Ардчилсан нам сонгуульд ялагдсан шалтгааны хувьд З.Энхболд өөрөө л намаа сонгуульд тэргүүлж орсон. Нөгөөтэйгүүр З.Энхболд Н.Алтанхуягаас намын даргын эрх мэдлийг аваад яаж дураараа аашилсаныг иргэд мэднэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцын хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн. Мөн Ардчилсан нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гээд цус сэлбэгдэх, үе солигдох бүхий л зүй ёсны үйл явцуудыг хаасан. Ардчилсан нам эрх барьж байх жилүүддээ бүхнийг нам дотроо урьдчилаад шийддэг, тэр тусмаа аль хүчтэй байгаа фракцийнхаа эрх ашгийг эхлээд тусгадаг байсан. Сүүлдээ ч аль хүчтэй байгаа фракц нь намын даргын эрх мэдлийг авч, цаашлаад бүх асуудлыг ганцхан намын дарга нь бүр тодорхой хэлбэл З.Энхболд шийддэг болсон. Энэ зарчим нь намаа өнөөдөр залгичихаад “эмгэн эвдэрхий тэвштэйгээ үлддэг”-ийн үлгэр болчихоод буй нь энэ. Тэгвэл яг энэ алдаанаас салах ёстой цаг, цэг дээрээ ирчихээд байхад З.Энхболд өмнөх алдаагаа давтаад л сууж байна шүү дээ. 

Тэр өөрөө л Засгийн газраа “шонхордож” унагасан. Намын эв нэгдлийг хангах нь битгий хэл хагалж бутаргасан нь Ардчилсан намыг муухай харагдуулж эцэстээ сонгуульд ялагдуулсан гэж болно. Эрх ашгаа булаалдсан фракциудын зөрчил, эцэс төгсгөлгүй “зодоон” нь тэднийг ялагдуулж өнөөдрийн энэ байдалд оруулсан шүү дээ. Энэ бүх болох, бүтэхгүй асуудлын менежерээр З.Энхболд өөрөө л ажиллаж байсан. Гэтэл тэрбээр өнөөдөр намаа ялагдуулсан буруугаа өөрөөсөө бус өрөөлөөс хайж байгаа нь үнэндээ өөрийг нь муухай харагдуулж байна. Түүнд төрийн хүний ёс зүй, үүрэг хариуцлага хүлээх ухамсар 0 хувь ч алга гэдэг нь дээрх ярьсан ярианаас тодорхой харагдаж байна. 

Гадны орнуудын жишээг харахад сонгуульд намаа ялагдуулсан нь битгий хэл ажилтан нь хууль зөрчвөл өөрөө өмнөөс нь хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч байна шүү дээ. Гэтэл манайханд ийм ёс зүй, ухамсарын хэлтэрхий ч алга. 

З.Энхболд эрх мэдэлтэй байсан уу гэвэл байсан. Одоо эрх мэдлээсээ бууж чадахгүй зууралдаж байгаа нь өөрийнхөө хүнийг  намын дарга болгох далд хүслээс нь харагдаж байна. Тэгэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр асуудлуудыг хөндөж эхэллээ. С.Эрдэнэ, З.Энхболд нарын хүмүүс Ардчилсан намыг шинэчилж чадахгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа тодорхой харууллаа. Одоо тэднээс шинэ санаа, санаачлага гарна гэж горьдоод ч хэрэггүй. Бид тэднийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд хангалттай харлаа. Нэгэнт ажил хийж чадахгүй гэдгээ харуулсан учраас одоо залуусыгаа дэмжээд дэмждэггүй юм аа гэхэд дэмжлэг аваад дарга болсонтой нь хамтраад сайхан ажилчих чадвартай л байх ёстой. 

Гэтэл З.Энхболд залуучуудыгаа дарах, шахах зүйлүүдийг явна. Цаашлаад албан тушаалын төлөөх дайны галыг хөндлөнгөөс тавьж байна.  Энэ нь албан тушаал, эрх мэдэлтэй байгаа нэр дэвшигчдийг дэмжээрэй гэх утга бүхий зүйлийг ярьснаас нь харагдаж байна. Албан тушаалгүй л бол хэн ч биш гэсэн үг үү. 

Гэтэл нэр дэвшигч Л.Гантөмөр сунгааны үеэр манай зарим нэр дэвшигчид бол УИХ-ын гишүүд. Харин би бол УИХ-ын гишүүн биш. Тиймээс одоо ямар нэгэн албан тушаал давхардаагүй байгаа дээрээ намынхаа шинэчлэлийн ажлыг тууштай хиймээр байна гэсэн утга бүхий зүйлийг ярьсан. Магадгүй намын шинэчлэлийг давхар дээлгүй гишүүд нь тууштай сайн хийж мэдэх юм. Бодох л асуудал. 

Ийнхүү сонгуульд ялагдал хүлээж, гашуун сургамжаасаа ухаарч, гишүүд дэмжигчдээ хүндэтгээд шинэ уур амьсгал оруулах ёстой АН нөгөө л хуучны цөөн хэдэн тэргүүлэгчдийнхээ дунд тоглоомын дүрмийг шийдэх гэж улайрч байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ГИШҮҮД НЬ ДАРГА НАР НЬ ИЙМ БАЙХАД ЯАЖ ШИНЭЧЛЭГДЭХ ВЭ ДЭЭ
МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ЖИВҮҮЛЖ ТӨРИЙГ НЬ ДАМПУУРУУЛСАН ИЙМ ХӨГИЙН ГИШҮҮДЭЭС БҮРДСЭН НАМ ЯАЖ ЭНЭ ГИШҮҮДЭЭСЭЭ САЛААГҮЙ БАЙЖ ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭХ ВЭ ДЭЭ ОДООГИЙН ДАРГААР СОГОГДОХООР УРАЛДАЖ БАЙГАА ХҮМҮҮС БҮГД
2017/01/25 202.9.41.128
Ах
Хийсэг нүглээ бодоод дуугуй сууж байх хэрэгттэй ш энэ Зи
2017/01/25 75.82.92.137
zochin
zi uneniig helsen bn, harin ch todorhoi medeeleltei bolson shuu
2017/01/25 202.9.42.241
unen
enkhbold darga uneniig helsen AH saihanbileg bayartsogtoo 2iin MAH ni ogoo tegeed MAHaas neg moson sal ter ued uls oron ard irged hojino MSC avsan tolgoigoo sain ajluul tavan tolgoin negiig ni avsan
2017/01/25 183.81.171.34
Зочин
Энэ нөхрийн үгийг тоох нэг ч хүн байхгүй болсон шүү дээ
2017/01/25 59.153.87.11
Зочин
Энхболдын юу гэж ярих нь чухал биш харин алтангадас гэдэг фракц анхнаасаа улс орны эрх ашиг гэхээсээ илүү эрх мэдлийг гартаа авч улмаар цөөн хүмүүс баяжиж нам дотроо хэнд ч дийлдэхгүй бүлэглэл болох
2017/01/25 182.160.3.236
Хэн н хагалаад хэн н эвлуулээд бгаан
Угаасаа хагаосан аяга сав хэзээ эвэндээ ордрг билээ. Зи т1 биш дотор гадар байдлаа тов тод мэдэж лбгаашдээ. Хэн н хагалах гээд хэн н эвлуулэх гээд бгааг мэдээд хэлсэн угнууд юм биш уу
2017/01/25 103.26.194.142
хогийн нам
энэ нам татан буугдвал монгол оронд минь буян болно доо
2017/01/25 122.201.21.87
Өөө
Т.Энхэлээ захиалгаар бичихээ боль
2017/01/25 103.9.90.53
vchir
Z.Enhbold uneniig l helsen. Er ni nam dotor hutgan uimuulegch Bayrtsogt, Saihanbileg metiin humuusees bolj nam ylagdsan. Ylagdsan ni zuv baisan. Odoo zuv temtsetsgee
2017/01/25 180.149.96.114
Зочин
Харин ч энэ бүгдийг ярих нь зөв, хуучин муу идээ бээрээ нуугаад ямар юмных нь шинэчлэл байх юм бэ? Хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байж, тэр хог шааруудаасаа салж байж шинэчлэлийн талаар ярих хэрэгтэй
2017/01/25 103.57.92.182
setguulch nar
bitii horloroi ene bichij bgaa ..,
2017/01/25 103.229.121.153
  • Recent
  • Most Read
  • Most Comment