8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

2017-01-25 11:13:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үеэрээ "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байгааг бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж мэдэгдэв. Тэрбээр хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс тус бүлэг ийн завсарлага авч байна гэв.

Байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох байсан юм. Бүлэг засварлага авсантай холбогдуулж байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ирэх долоо хоногт гишүүд асуудалтай сайн танилцаад хуралдаандаа оролцох хэрэгтэй гэсэн сануулгыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment