Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр АНУ-ын Чикаго хотын цагдаагийн алба хаагчид 16 настай монгол охин баривчилсан байна. Тэрээр сургуулийн автобусанд ангийнхаа хүүхдийг зодож танхайрсан байна. Чикаго хотын “NBS Chicago” телевизээр, танхайн хэргээр саатуулагдаад байгаа А гэх охин нь “Stevenson” ахлах сургуульд суралцдаг байсан ба сургуулийн удирдлагууд охиныг эргүүлэн авахгүй гэж мэдэгдсэн талаар мэдээлсэн байна.