8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв

2017-01-25 15:12:00

НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Нийгмийн хөгжил, Өргөдлийн хорооны хамтарсан хурал өнөөдөр боллоо. Хурлаар Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж  байгаа арга хэмжээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэв.  

Хурлын эхэнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн  Засаг даргын гаргасан 3 захирамжийн дагуу болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. “210 гаруй мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Ихэнх айл түүхий нүүрс түлдэг. Гэр хороололд бохир болон дулааны шугам сүлжээний асуудал одоо болтол шийдэгдээгүй учраас агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ. Мөн нийслэлийн оршин суугчдын ачаалал хэт ихэсч Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хувийг үүсгэж байгаа дулааны цахилгаан станцуудын түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, өөр технологиор ажиллуулах зорилт тавьсан. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ. MNS52162016 стандарт хангасан зуухыг худалдах бөгөөд утаа гаргадаг бусад төрлийн зуух зарахыг хориглосон. Энэ хүрээнд саяхан зуух үйлдвэрлэгчидтэй уулзаж нэлээн сайн ойлголцсон” хэмээн ярилаа.

Хурал төлөөлөгчдийн асуултаар үргэлжилсэн юм. Өдөрт дунджаар 130-140 вагон нүүрсээр суудлын галт тэрэгний дулааны асуудлыг шийддэг аж. Энэ нь төдий чинээ утааг Улаанбаатар хотод бий болгож байгаа талаар төлөөлөгчид санал бодлоо хэллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Баятбаясгалан “Улаанбаатар төмөр зам нь суурьшлын бүсэд тодорхой хэмжээгээр агаар бохирдуулж байгаа хөдөлгөөнтэй, нэлээн хуучны технологи, техник бүхий аж ахуйн нэгж юм. Үндсэндээ зөвхөн утаа гаргахаас гадна тухайн орчноо үнс, тортог болгодог. Бид бүхэн Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Тэдний зүгээс суудлын галт тэргийг цахилгаанаар халаадаг болох талаар санал тавиад хамтарч ажиллахыг хүссэн. Энэ асуудлыг Эрчим хүч, Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтарч шийдэхээр холбогдох байгууллагад албан ёсны саналаа хүргүүлсэн” гэв.

Хамтарсан хурлын үеэр агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол, нөөцийн асуудлыг мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
байсан аягүй бол халсан биз миний зөвлөлгөө нэн даруй улаанбаатарын утааг шүүж үлээх салхивчийн систем зохион бүтээх хэрэгтэй байна улаанбаатарт зохиомол агаарын урсгал үүсгэх байгууламж барих
2017/01/25 112.72.12.101
зочин
хэн өнөөдөр утаагүй болгох техник технологи нэвтрүүлж байгаа харин ч утаагүй дулааны станцыг байлгах технологи нэвтрүүлж байсан гаанжууржав байхаа тийм хүн өнөөдөр эрчим хүчиний байгуулагад
2017/01/25 112.72.12.74
зочин
эрдэмтэн мэргэд тэд нар чинь ажилаа хийхээ болиод удаж байна ш дээ худлаа баахан амьдралгүй ном бичээд л арын хаалгаар эрдэмтэн доктор авчихаад энд тэнд багшилаад нэмэлт цалин аваад л тэгээд
2017/01/25 112.72.12.82
зочин
за та нар мянга хуралдаад жинхэнэ шийдвэрт хүрэхгүй юм байна урьд ч ийм байсан одоо ч хэвээрээ л хуучин юм аа л яриад л юм бол сайжруулна хорино гэхээс өөрөөр сэтгэхээ больсон байна алив нөгөө
2017/01/25 112.72.12.91
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7