Архангай аймгийн Тариат сумаас Цахир сумын хооронд замын зорчих хэсэг нарийсч, нэг урсгалтай болжээ.
Энэхүү А0601 дугаартай улсын чанартай авто замыг Тариатын шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн автогрейдэрээр цэвэрлэж хөдөлгөөнийг саадгүй болгон ажилласан байна.
Тиймээс жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолон анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.
Орон нутгийн замуудыг цэвэрлэж байна
2017-01-25 15:46:21