09:00 цагт Гадаад хэргийн яаманд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээний нээлт болно.
09:30 цагт ХУД-ийн ЗДТГ-ын хажууд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураан, шинээр барьсан 160 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болно.
10:00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд “Гамшгаас хамгаалах менежментийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн хорооны Засаг дарга нарын оролцоо” сэдэвт хорооодын Засаг дарга нарын сургалт болно.
10:00 цагт СБД, 11-р хороо, Барилгачдын гудамж 6 – 168 тоотод Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион бүтээсэн бохир агаарыг сорж, шүүн тоосонцор, бохирдлыг 70 – 80% бууруулан цэвэршүүлэх хүчин чадалтай “АЦН-001 О2” төхөөрөмжийг танилцуулна.
11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын морин спорт залуу уяачдын холбооны санаачилгаар зохион байгуулж буй "Залуу малчдыг дэмжих аян"-ы хүрээнд тоглогдох Монгол поп опера Увертюра хамтлагийн “Монгол минь” хандивын тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт МУЗН-ийн төв байранд Кувейтын Засгийн газар болон МУЗН-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
11:00 цагт Ашигт малтмалын газрын хурлын танхимд Ашигт малтмалын газрын удирдлагууд 2016 оны ажлын тайлан болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт New star студи дээр Никитон хамтлагийн Чинбат, Батчулуун болон бусад рок попын одод УТААНЫ ЭСРЭГ "БООЖ ҮХЛЭЭ" ЖАГСААЛД нэгдэж дуу хоолойгоо өргөх талаар мэдээлэл хийнэ.
16:00 цагт МҮЭСТ- ордонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон МҮЭ-ийн холбооны удирдлагууд хамтран “Хөдөлмөр нийгмийн хамгаалал 2017” уулзалтыг иргэдтэй хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Оффшор дансанд хамааралтай улс төрчдийн асуудлаар Ард түмний онц түр зөвлөл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
11:30 цагт Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12:00 цагт “Энхрий үрс халуун сэтгэл НҮТББ”-аас СХД 22-р хороо тахилтад баригдах Ард түмний эмнэлэгийн барилгын ажлын явцын талаар мөн төрийн өмчийн хорооноос ирсэн мэдэгдлийн талаар мэдээлнэ.