8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Пүрэвхүү: Засгийн газрыг монголын шүүхэд өгөөд зогсохгүй олон улсын шүүхэд хандана

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-01-26 09:24:00

“Утааны эсрэг ээж аавуудын холбоо”  ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.  

1000 жирэмслэлт тутмын 73-н амьгүй болж байна. Энэ тоо баримтыг би 3-4 дахин дарж хэлж байна.

-“Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” ТББ-ын эхний жагсаалаараа Засгийн газар болон Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Хоёр дахь удаагийн жагсаалын тов гарчихлаа. Эхний жагсаалын үр дүн, энэ сарын 28-нд болох хоёр дахь жагсаалаас юу хүлээж байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчддад энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа эхлэхийн өмнө багахан хэмжээний тоо баримт мэдээллийг өгөх нь зөв болов уу. Өнгөрсөн жил 0-5 хүртэлх насны 450 хүүхэд хатгаанаас болж нас барсан. Энэ хэрээр 450 ээж хагацал үзэж сэтгэл санааны хохирол амссан. УИХ-д сууж байгаа 76 гишүүнийг хэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний том тоо. Насанд хүрсэн хүний тоотой нийлүүлвэл өнгөрсөн жил 4765 хүн нас барсан байдаг. Зөвхөн агаарын бохирдол утаанаас болж өвчин нь хүндэрч эмчилгээ авахгүй байсаар байгаад нас барсан хүний тоо. Энэ тоо баримт жагсаал хийхэд хангалттай шалтгаан, баримт болж өгсөн. 1000 жирэмслэлт тутмын 73-н ураг амьгүй болсон. Энэ тоо баримтыг би 3-4 дахин дарж хэлж байна. Миний дурдсан энэ тоо баримт маш ноцтой баримт учраас бид нэгдэж “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулан эхний жагсаалаа хийсэн. Эхний жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болсон. Жагсаалд 4000 гаруй оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн. Тухайн жагсаалаар бид Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. Гэтэл нийслэлийн удирдлагуудаас өнөөдрийн байдлаар ямар ч хариу ирээгүй байна. Зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь бидний эхний жагсаалын үр дүн. Өвлийн хүйтэнд ирж нэгдэж гадаа жагссан 4000 гаруй хүний хүч. Эхний ээлжинд ҮАБЗ-ийг хуралдуулж чадсан гэдэг нь том алхам. Хоёрдахь жагсаал энэ сарын 28-ны өдөр Чингисийн талбайд “Боож үхлээ” нэртэйгээр зохион байгуулна. “Боож үхлээ” энэ нэр тийм сайхан нэр биш. Гэхдээ утаа гамшгийн хэмжээнд хүрч иргэд нь “Боож үхэх” дээрээ тулаад байгаа болохоо ингэж нэрлэсэн. Мэдээж өмнөх жагсаалаас илүү үр дүнг хүлээж байна. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүрийг ирж бидэнтэй нэгдэж дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна.

Насанд хүрсэн хүний тоотой нийлүүлвэл өнгөрсөн жил 4765 хүн нас барсан байдаг. Зөвхөн агаарын бохирдол утаанаас болж өвчин нь хүндэрч эмчилгээ авахгүй байсаар байгаад нас барсан хүний тоо. Энэ тоо баримт жагсаал хийхэд хангалттай шалтгаан, баримт болж өгсөн.

-ҮАБЗ утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ өнөөдрийг хүртэл дорвитой авсан арга хэмжээ алга.  Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-ҮАБЗ хуралдаж утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь мэдээж том алхам, өөрчлөлт. Гэсэн ч өнөөдрийн байдлаар арга хэмжээ алга. Олон улсад утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн тохиолдолд иргэдээ тэр бүсээс нүүлгэн шилжүүлж, 24 цагийн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл манайд гамшиг гэж зарлаж зөвшөөрсөн хэрнээ онцгойлон авсан арга хэмжээ юу байна вэ. Юу ч байхгүй. Улс орон гамшгийн нөхцөлд ингэж ажилладаггүй. Яагаад гэхээр манайд гамшгийн нөхцөл байдалд хэрхэн, яаж ажиллах талаарх хууль, журам байхгүй. Тиймээс үүнийг хуульчилж өгөх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэж зарлаж, зөвшөөрсөн хэрнээ юу ч хийж амжаагүй байхад ахиад хэдэн хүүхэд нас барахыг бид мэдэхгүй. Хэдэн залуу гэр бүл хагалцал үзэхийг хэн ч мэдэхгүй. Утааны эсрэг авах урт болон богино хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Д.Оюунхорол гишүүнийг ахалж ажил гэсэн үүргийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн. Ирэх хоёрдугаар сарын 20-ны гэхэд анхныхаа Үндэсний хөтөлбөрөө боловсруулж оруулж ирэх үүрэг өгсөн. Гэтэл энэ сарын 19-ны өдөр Зөвлөл нь хуралдаагүй. Д.Оюунхорол сайд Испани руу олон улсын үзэсгэлэнд оролцохоор явчихсан байсан. Улс эх оронд утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн, гамшгийн нөхцөл байдал үүсээд байхад салбарын сайд нь гадагшаа үзэсгэлэнд оролцохоор явж байгаа нь хэр зохимжтой вэ. Утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байхад дорвитой ажил хийхгүй, хэнэггүй хайхрамжгүй байна. Мөн гарц гаргалгаан дээр сууж ажиллах мэргэжилтнүүд байхгүй байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд утааг багасгахын төлөө ямар үр дүнгүй арга авч ирсэн. Өнөөдөр яг түүн шиг ажиллах гэж байна.

Олон улсад утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн тохиолдолд иргэдээ тэр бүсээс нүүлгэн шилжүүлж, 24 цагийн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна лээ. Гэтэл манайд гамшиг гэж зарлаж зөвшөөрсөн хэрнээ онцгойлон авсан арга хэмжээ юу байна вэ. Юу ч байхгүй. Улс орон гамшгийн нөхцөлд ингэж ажилладаггүй.

-Утааны эсрэг та нарын тэмцэл, хөдөлгөөн хүрээгээ тэлж байгаа нь харагдаж байна. Урлагийнхан жагсаад оролцохоор хүсэлтээ ирүүлсэн гэсэн. Утааны эсрэг дуутай болох гэж байгаа гэж сонссон. Энэ дууныхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Бидэнтэй салбартаа тэргүүлж буй хүмүүс нэгдэж, дэмжиж ажиллах хүсэлтээ байгаагаа ирүүлж байна. Мөн урлагийнхан биднийг сайн дэмжиж байна. Энэ сарын 28-ны өдөр болох жагсаал дээр эдгээр хүмүүс ирж утааны талаарх санал бодлоо хуваалцаж дуу хоолойгоо өргөнө. “Никитон” хамтлагийн ахлагч Бачка буюу Б.Батчулуун, Хөгжмийн зохиолч Б. Чинбат нар утааны тухай дуу зохиосон. Энэ дуугаа жагсаал дээр дуулж өгнө. Өнөөдөр энэ дууныхаа талаар олон нийтэд мэдээлнэ. Хэвлэлийнхэн, жүжигчид биднийг дэмжиж ажиллаж байна. Энэ хүмүүст маш их баярлаж байгаагаа хэлье. 

-Энэ жил хамгийн олон эмэгтэй гишүүн УИХ-д гарсан шүү дээ. Гэтэл эмэгтэй гишүүд утааны асуудлыг нэг л анхаарахгүй байгаа юм шиг санагддаг?

“Никитон” хамтлагийн ахлагч Бачка буюу Б.Батчулуун, Хөгжмийн зохиолч Б. Чинбат нар утааны тухай дуу зохиосон.. Энэ дуугаа жагсаал дээр дуулж өгнө.

-Олон эмэгтэй гишүүдийн УИХ-д суугаа энэ үед хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд арай өөр хандаж, хар үзэж үзэх болов уу гэж бодож байна. Бид эмэгтэйчүүдийг хүнлэг энэрэнгүй байгаасай гэсэн үүднээс УИХ-д сонгосон. Энэ үүргээ эмэгтэй гишүүд битгий мартаж, умартаасай. Эдгээр хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн салбарыг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллаж чадвал боломж бий гэж хардаг. Найдаж явдаг. Гэтэл энэ хүмүүс нэгдэж өгөхгүй, тал тал тийшээ тарамдаж утааны асуудалд анхаарлаа ч хандуулах байна. Та нарыг бидний дуу хоолой болж өгөөч гэж УИХ-д гаргасан. 

-Засгийн газрын шүүхэд өгөх тухай асуудал яригдаж эхэлсэн. Танай байгууллагын зүгээс ийм шийдвэр гаргасан уу? 

-Засгийн газрыг шүүхэд өгөх асуудал манай байгууллагын зүгээс гарсан. Утаа эдгээр хүүхдийн амь насаа алдахад хүргээд байгаа учраас бид Засгийн газрын шүүхэд өгөх шийдвэр гаргаад байна. Манайд агаарын бохирдол утаанаас болж өвчин эмгэг нэмэгдэж байна. Гэтэл Засгийн газар нүдэн балай, чих нь дүлий байгаад байгаа нь буруутай гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаад байгаа. Монгол Улсын нэг өрх айл, хүүхэд агаарын бохирдлоос болж хохирч байхад шийдвэр гаргах шатны байгууллага хариуцлага хүлээх ёстой. Энд би удамшлын гаралтай өвчнөөс үүдэж амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэн, хүүхдүүдийн талаар яриагүй. Дээр дурдсан хүүхэд, насанд хүрэгчид бүгд агаар болон орчны бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барсан. Засгийн газрыг зөвхөн шүүхэд өгөөд зогсохгүй олон улсын хүүхдийн байгууллага, олон улсын шүүхэд хандана.  Яагаад гэвэл монголчууд дэндүү хүлцэнгүй байна. Хэрвээ АНУ-д агаарын бохирдлоос болж жилд 450 гаруй хүүхэд нас барсан бол одоо Цагаан ордонг нураах дээрээ тулж тэмцлийн байж болох бүх хурц хэлбэрийг сонгож эсэргүйцлээ илэрхийлж тэмцэж байх жишээтэй. Энэ янзаараа байвал 2024 он гэхэд 13 мянган хүн агаарын бохирдлоос үүдсэн  өвчлөлөөр нас барна гэсэн судалгаа тооцоолол гарсан байдаг.

Засгийн газрыг зөвхөн шүүхэд өгөөд зогсохгүй олон улсын хүүхдийн байгууллага, олон улсын шүүхэд өгнө.

-“Цензургүй” яриа нэвтрүүлэгт орж байхад утаанаас болж хохирол амссан олон тохиолдлын талаар харамсалтай тоо баримтуудыг ярьж байсан. Эдгээрээ ганц нэгийг нь дурдвал?

-Олон тоо баримт бий. 43 настай нэг ээж хоёр удаа жирэмсэлсэн ч агаарын бохирдлын улмаас ураг нь амь болж авахуулсан. Үүнээс бол дахин хүүхэд олох боломжгүй болсон гээд бидэнд хандаж байна. Тухайн эх хожуу жирэмслэлттэй холбоотой гэж бодож явтал хамаатны бүсгүйчүүдэд ийм тохиолдол гарсан байсан гэж ярьж байна. Мөн 25 настай залуу ээж дутуу төрж хүүхдийнх нь уушиг бүрэн хөгжөөгүй, зүрх нь цоорхой гарсан байсан. Хүүхэд нь 3 хоноод нас барсан. Эмчид үзүүлж оношлогоо шинжилгээ хийлгэхэд агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн  онош гарсан гэж ярьж байна. Монголын залуу гэр бүлийн 1/4 үргүйдлийн асуудалтай байна. Үүнээс болж маш олон гэр бүл салах дээрээ тулдаг. Үргүйдлийн гол шалтгаан нь агаарын бохирдол, утаа, орчны бохирдол байдаг. 

-Та нарын цаана аль нэг нам, нэр нөлөө бүхий хүн бий гэсэн хардлага олны дунд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Бидний ард аль нэг нам, улс төрийн нэр нөлөө бүхий гишүүн, бизнесмэн байхгүй.  Яагаад гэвэл хэн нэгэн нэр нөлөө бүхий хүн, бизнесийн байгууллагаас тусламж дэмжлэг авбал тухайн хүний хараат болно. Нэг үгээр хэлбэл  тэр хүний "халаасанд" нь орж байгаатай адил. Бид ч үүнийг хүсэхгүй. 

-Иргэдийн дунд нээлттэй хандивын данс нээсэн. Нууц биш бол одоогоор хэчнээн төгрөг цуглараад байна вэ?

-Хэн нэгэн хүний нөлөөнд орохгүй нь тулд бид иргэдийн дунд нээлттэй хандивын данс нээсэн. Одоогоор дансанд 3 сая 700 мянган төгрөг цугларсан. Энэ их мөнгө.  

-Жил жилийн өвөл утааны асуудал яригддаг хэдий ч урин дулаан цаг ирэхээр энэ талаар нэг ч үг дугарахаа байдаг гэж зарим иргэд шүүмжилдэг. “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” төрийн бус байгууллагын статустай болж үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн утааны асуудлаар тэмцсээр байх уу.  Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл юу байна вэ?

-Энэ зөв шүүмж. Бид нэгэнт л төрийн бус байгууллага байгуулж үйл ажиллагаа эхэлсэн. Тиймээс цаашид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа. Утаа зөвхөн өвлийн улиралд яригддаг, хөндөгддөг сэдэв. Гэтэл манай улсад хавар болохоор орчны, хөрсний бохирдол  том асуудал болж байна. Энэ тал дээр анхаарч ажиллана. Одооноос үүнд бэлтгэж судалгаа мэдээлэл цуглуулж байна. Үүнээс гадна зуны гурван сарын турш Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажилд хяналт тавьж утаа болон агаарын бохирдлын асуудлыг байнга сануулах болно. Улс төрчдийн ганц хүлээж байгаа зүйл бол биднийг ингэсхийгээд чимээгүй болно гэж ойлгож байгаа. Бид дуугүй байхгүй. Нэг ёсондоо утаа арилтал бид утаа, агаарын бохирдлын талаар ярина.  

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dr ameer
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би э
2018/05/11 197.210.8.161
1111
Утаагаар овоо мөнгө олж байгаа нь мэдээж Яаж мөнгө олохыг Г.Уянга эгчээрээ заалгаж байгаа биз .Өмнөх жилүүдэд ингэж босож тэмцэхгүй яасан юм бол Яман аймаар нүдтэй хүүхэн бээ яаг галзуу хүний нүдээ нү
2017/01/27 66.181.185.37
Utaatai ulaan baatriin irgen
Мөнгөөр амаа таглуулах байхдаа тэрийг л хүсч байгаа байх!!!!!
2017/01/27 202.21.120.218
Иргэн
Үнэхээр шударга юм бол сүүлийн 8 жилийн бүх засгийн газрыг өгөөрэй дөө. Энэ жил утаа гэнэт гараагүйг мэдэж байгаа биз дээ
2017/01/27 182.160.36.156
Хохирогч эмэгтэй...
Зоригтой шударга бүсгүй байна. Дэмжиж байна. Өвөл нь утаа, хавар зун нь хөрсны бохирдол, цэвэрлэх станцын бохирын үнэр, айлуудын дунд байх штс.н бэнзэний ууршилт...
2017/01/27 103.229.122.213
зочин
Энэ балай хүүхэн утаагаар овоо мөнгө олж эхэлжээ, АН-ын үед дугарахгүй яасийн бэ, ичдэггүй хар авгай чинь
2017/01/27 122.201.21.60
ганбаа
утааны тухай ярьж мөнгө угаасан бүх хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй мөн үе үеийн засгийн газар
2017/01/27 49.0.184.30
Bayambatsogt
Ene baliar hotruu nuuj bga hodooniihon ger horoololiihniig hoe hotiin bidniig utaagaar horduulj bga humus bol hotiin darga batbold bish ted shde.. .
2017/01/27 66.181.189.156
Enhbold
Man.gariig yum huine geed sanalaa ogchighson chine huuhdiin mongo huuhduuded mibe oghoo boliulchihlaa. Yadaj utaa arilgaad og esvel ogtsor
2017/01/27 66.181.189.156
Erdenebat
Utaanii esreg temtseed ene zasag unsanch ahiad tord garch ideh sonirholtoi ulsuud ali ch namaar ih bii shu. Utaa alga boljil bval heden zasagch avch hayaj bolno
2017/01/27 66.181.189.156
b.huu
ene nuguu malaa huvchilj ulsgulunguus garsan huduunii saichuud tuvd tavlan zanhaij shorgooljnii nuudel shig bolsnii ach buyn ,utaa manan suug suug.
2017/01/26 202.126.89.199
batsuh
minii duu demjijj baina hureegee olon bolgoh heregtei handib tsugluul minii bie uguhud belen baina ene bol niigmiin tuluu wm shuu
2017/01/26 202.9.43.125
kl
mungunii tuluu yu ch xiij medne deev teneg xar xuuxen Battulga ax ni yavuulaa yu axiinxaa buyanaar amerik yavaa bizdee
2017/01/26 202.126.89.199
Нямаа
Улс, иргэдэд учирсан гамшигыг далимдуулж од болохыг хүсэгчид олширчдээ
2017/01/26 202.21.106.165
зОЧИН
Хэдэн үеийн газгийн газрыг шүүхэд өгөх гэж байна даа. ганцхан шинэ газгийн газрыг өгөх юм уу. АН-с овоо мөнгө авс дээ чи. Чи ард түмний төлөө дугарч байгаа хүн биш байна.
2017/01/26 202.9.43.46
zochin tiiim l ih sanaa zobj bgaa yum bol ooroo yum higeech
tiiim l ih sanaa zobj bgaa yum bol ooroo yum higeech
2017/01/26 124.158.107.19
zochin
chi odoo baga darbalj chamd zohihgui bna
2017/01/26 124.158.107.19
mugi
yagad zaawal emegtei gishuud gej naad 76 mal chn negdej neg hun shg bolson tsagt utaa arilj magadgui
2017/01/26 66.181.187.143
бие бие утаж алахаа болье
ЗГ ямар хамаа байна???? Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй өрх олон мянга. УБ-чуудыг өвч хуучтай болгон, олон өтгөс нялхасын амийг 20 жилийн турш авч буй гэр хорооллыг хөөе
2017/01/26 1.128.97.80
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7