8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмадуудад насны хишгийг ингэж олгоно

2017-01-26 10:09:00

Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав.

Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд  тусгасан. Энэ дагуу:

-  65-69 настай ахмад настан 50 мянга

-  70-79 настай ахмад настан 80 мянга

-  80-89 настай ахмад настан 150 мянга

-  90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх  юм.

Насны шалгуур хангасан Монгол Улсын иргэн эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан Насны хишгээ авах юм.

Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очих шаардлагатай бөгөөд халамжийн ажилтан бичиг, баримтыг өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлнэ.

Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгох юм.

Харин гадаадад оршин суугаа иргэний Насны хишгийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгохоор заажээ.

Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ. Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгалаа. Ахмад настан хүсэлт гаргавал шинээр данс нээлгүй тухайн банкин дахь өөрийнх нь данстай холбож болохоор зохицуулсан байна. Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

Насны хишгийг 2017 онд улсын хэмжээнд 122 мянган ахмад настанд олгох бөгөөд тэднийг насаар нь авч үзвэл 65-69 настай 43089, 70-79 настай 57624, 80-89 настай 18700, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yagad dandaa yumiig shvmjilj bdag yum be.ughuur n ugluu gene uguhgvi bol harj vzsengvi gene.zasgin gazar yamar $bish hvn bvrt taalgdah alba bhgvi l bh shvv.
2017/01/27 202.70.46.227
zochin
yu l hiine shuumjilj baih yumaa, 50k ch gesen mongo sh dee, oor hun songoson baisan ch mongo ni haana baigaa yum be
2017/01/26 202.179.27.224
Zochin
Nasnii hishigee ch ug, Hamtiin tetgeveree ch uguurui
2017/01/26 59.153.87.41
зочин
одоо яая гэхэв бидний сонголт Сонгосных нь төлөө доромжилж байна даа.
2017/01/26 43.228.129.229
Око
Хамтын тэтгэвэр гэдэг чинь л естой насаараа хуоаасан хэдэн төгрөгөө явахдаа үлдэж байгаада үлдээгээд нэмэр болгох бодит юм байна гэж бодох юм..Тэгж байхад энэ эргүү нар юу л будилуулаад бнадаа.....
2017/01/26 59.153.112.241
Око
Ямар нийгэм амьдруулж байгаагаа мэдэж байж Ард түмнээ доромжлоод байгаа юм байхдаа....Хоншлортой бол чи 90-наслачихаарай ....Тэгвэл чамд 250.0 өгье гээд бгаа юм бхдаа......
2017/01/26 59.153.112.241
ХАМТЫН ТЭТГЭВЭР НЬ ДЭЭР БАЙНА АА
ИХ БАГА НЬ ХАМААГҮЙ ДЭЭ ЯЛГАВАРЛАЛГҮЙГЭЭР ХҮҮХЭД ХӨГШДӨД ӨГДӨГ ТӨРИЙН ХИШГЭЭ ИЖИЛХЭН Л ӨГВӨЛ ӨГӨӨД ӨГӨХГҮЙ БОЛ БОЛЬЧИХ, ХӨГШЧҮҮЛД БОЛ ХАМТЫН ТЭТГЭВЭР НЬ ДЭЭР ХҮНИЙ ЭСВЭЛ УЛСААС МӨНГӨ АВАХГҮЙ ӨӨРИЙНХӨ
2017/01/26 202.9.41.128
ЯЛГАВАРЛАХГҮЙГЭЭР ТӨР ХИШГЭЭ ХҮРТЭЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛЖ ТӨРӨӨД ХҮҮХЭД НАСАНДАА ЯМАР АЙЛД ТӨРСНӨӨРӨӨ НЭГ ЯЛГАВАРЛАГДАХ ЮМ ДАРАА НЬ ТЭТГЭВЭРТ ГАРААД ХӨГШИРСӨН ХОЙНОО НАСААРАА МӨН ЯЛГАВАРЛАГДАХ ЮМ ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ БҮГДИЙГ НЬ ИЖИЛХЭН
2017/01/26 202.9.41.128
zochin
doromjilchihiin bainaldaa. 50myngaaar yu hiihiin
2017/01/26 103.57.94.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7