Увс аймгийн Өмнөговь сумын ЕБС-ийн багш нар шинээр томилогдсон захирлыгаа эсэргүүцэн ажил хаялт зарлахаар болсон байна. Багш нарын эсэргүүцэлтэй тулаад байгаа захирал С.Жавхлантөгсийн хувьд тус сургуульд өмнө нь ажиллаж байхдаа сахилгын зөрчил удаа дараа гарган ажлаа хаяж явж байжээ. Улмаар хамт олон нь өршөөж галчаар авч ажиллуулах санал тавьсан ч энэ ажлыг голон ажлаа орхиж явсан ч эргэн захирал болон ирснийг багш нар эсэргүүцэж байгаа аж.
Улс төрийн томилогооны хүрээнд 21 жил тогтвор суурьшилтай ажилласан хүнийг халж оронд нь сахилга бат, ажлын хариуцлагагүй хүнийг захирлын албан тушаалд хүч түрэн томилж байгааг эсэргүүцэж , энэхүү томилгоогоо цуцлахыг шаардан нийт багш нарын 100 хувийн саналаар ажил хаялт зохион байгуулахаар болсон хэмээн тус сургуулийн багш ажилчдын түр хорооноос мэдэгджээ.
Увс аймгийн Өмнөговь сумын багш нар ажил хаялт зарлана
2017-01-26 10:58:00