
Шатаж буй байшингаас дөрвөн хүний амийг аварсан Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Цагдаагийн алдар" медалиар шагнахаар болсон байна. Хэргийн талаар дурьдвал тэрбээр, энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарыг галын аюулаас гаргасан билээ.




