“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Уул уурхайн сайд Р. Жигжидийг огцорхыг шаардаж жагсаал цуглаан хийж байна. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт МV-019023 кодтой ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон байна. Тухайн газар нь 779.32 га газар аж. Тусгай зөвшөөрлийг УУЯ, Ашигт малтмалын газраас “Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай “ хууль зөрчиж олгосон байна. Энэ талаар “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс тодрууллаа.
-Уул уурхайн сайд Жигжидийг огцорхыг шаардсан бичиг өгсөн юм байна. Та бүхний шаардлагын хариу хэзээ ирэх вэ?
-Бурхан халдун уулаас эх авдаг Онон голын хөвөөн дээр 779.32 га газрыг Австралын компанид хууль зөрчиж олгосон байна. Энэ хууль зөрчиж олгосон лизензээ цуцал гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад өгсөн.
-Онон голын ай сав газарт ашигт малтмал олборлосоноор байгаль орчны эко систем алдагдаж цаашлаад хүн малд сөрөг нөлөө үзүүлэх байх?
-Бурхан Халдун уулаас эх авч урсдаг , нэн цэнгэг тунгалаг, дэлхийд ховор загастай Онон гол нь Хэнтий аймгийн газар нутгаар дамжиж, Амар мөрөнд цутгадаг. Дэлхийн байгаль хамгаалах сан АНУ-ын зайлашгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко бүс нутгийг зарлахад Амар мөрний ай сав газар багтсан юм. Дэлхийн байгаль хамгаалах сангаас Онон голын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Уул уурхайн олборлолт явуулахад байгаль орчин болон хүн малд асар их хохирол учруулдаг. Цианит, натри ашигладаг. Уурхайд их хэмжээний тэсэлгээ хийж олборлох шаардлага гардаг.
-Одоо тус газар лезинз авсан Австралийн компани үйл ажиллагаа явуулж байгаа юу.
-Энэ зун лезинзээ авсан. Одоо бол үйл ажиллагаа явуулаагүй байна. Гэхдээ тэдэнд эрх нь байгаа учраас даруйхан ухаад эхлэх байх. Алтны олборлолт хийнэ. Тухайн газар нь 100 хувь ой мод, гол устай газар байгаа.
-Та нарын шаардлагын хариуг Ерөнхий сайд хэзээ өгөх вэ.
-Бидний албан бичгийн хариу өнөөдөр 15:00 цагийн үед өгөх ёстой. Ганцхан энэ асуудал ч биш. Өөр хууль зөрчиж олгосон олон лезинз байгаа. Бид нар өөрсдөө газар дээр нь очиж баримтжуулж баталгаажуулсан. Тухайлбал, Монл, Алтан Дорнод Монгол ХХК гээд компаниас авахуулаад бүгд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Бид нарын суулт өнөөдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хэрвээ бидний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол олон ТББ-ууд хамтран тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өчигдөр “Онги гол” Хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр ирж манай тэмцэлд нэгдсэн байна. Цаашид хамтарч тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн.Бидний энэ үйл ажиллагааг дэмжиж иргэд гарын үсэг зурж байна.