8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд суралцаж байна

2017-01-26 14:18:44

“Гамшгаас хамгаалах менежментийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн хорооны Засаг дарга нарын оролцоо” сэдэвт хорооодын Засаг дарга нарын сургалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд болж байна.

Тус сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах, менежмент, зохицуулалтын чадавхыг сайжруулах нь” МОН/13/301 төсөл хамтран Нийслэлийн хороодын Засаг дарга нарт гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах удирдлагын хөгжлийн чиг хандлагыг тайлбарлан таниулах, хорооны түвшинд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүн амын сургалт зохион байгуулах, газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах, төлөвлөлтийг боловсруулах, иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ур чадвар олгох зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Сургалтад Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны Засаг дарга нар оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7