8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор данстануудаас хариуцлага нэхэхийг шаардлаа

2017-01-26 14:24:25

Энэ сарын 18-ны өдөр байгуулагдсан "Ард түмний онц түр зөвлөл"-өөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус зөвлөл оффшор данстай улстөрчдийг шалгуулан, хариуцлага тооцуулах зорилготой байгуулагдсан аж. Онц зөвлөлийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун сонгогдон ажиллаж байна.

Зөвлөлөөс улс төрийн намуудад хандан уриалга, Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлж буй мэдэгдэв. Тэд улс төрийн намуудыг оффшор данстай улстөрчдийг шалгуулах шударга үйл хэрэгт нэгдэхийг уриалсан байна. Харин Ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгч, хяналт тавихыг шаарджээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ерөнхийлөгч ,намууд таг уу,хариу өгч байна уу .за даа хэцүү юм даа
2017/01/27 202.55.191.76
зочин
энэ бол маш зөв цаг үеэ олсон арга б.на энэ их мөнгийг оруулж ирвэл монгол улс өрнөөсөө нэг юм салах байгаа дэмжиж б.на
2017/01/26 66.181.188.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment