УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын 2003-2006 оны хооронд Эрдэнэт үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх "шахаа"-ны асуудал нийгэмд дуулиан тарьсан.
УИХ-ын дэд дарга үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, таньдаг хүндээ хэлж миний хүүд туслаарай хэмээн хэлсэн гэдгээ өөрийн амаар хэлсэн. Энэ талаар Ц.Нямдорж тайлбар өгөхдөө, "Миний хүүхэд гэрээ хийе гээд Эрдэнэт үйлдвэр руу хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм. Та нар боломжийн юм байдаг бол хууль дүрмийнх нь дагуу туслахыг бодооч гэж гуйсан юм. Үүнийг хайцаалаад нуугаад бултаад байх юм байхгүй. Хэн ч гэсэн хүүхдээ нэг юм хийх гээд байхад дэмжих нь хүний л ёс шүү дээ" гэсэн юм.
Тэгвэл жиргээчдийн зүгээс ч бас дээрх үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Үүн дотроос Экс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, "Ц.Нямдоржийн 2.4 тэрбум үе, үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн цусалсан мөнгөний дэргэд задгай мөнгө" хэмээн жиргэсэн байна. Экс сайдын хэлж буйгаар бол шахаа хийсэн 2.5 тэрбум төгрөг бол юу ч биш бололтой
Х.Тэмүүжин: Ц.Нямдоржийн цусалсан 2.4 тэрбум бол задгай мөнгө
2017-01-26 15:23:00