8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхөн олноороо үхсэн шалтгааныг тодруулахаар олон улсын зөвлөх иржээ

2017-01-26 16:33:56

Мялзан өвчний улмаас бөхөн олноороо үхэж буй шалтгааныг тодруулахаар Их Британийн Хатан хааны их сургуулийн доктор, мал зэрлэг амьтны их эмч Ричард Кок манай улсад иржээ. БОАЖЯ-ныхан энэ талаар олон улсын байгууллагуудад хандсан бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу тэрээр ирсэн байна.

Ричард Кок өчигдөр Говь-Алтай аймагт очиж ажиллажээ. Энэ өдрүүдэд тэрээр үхсэн бөхөнгүүдийн сэг, зэмээс дээж авч, шинжлэн, хэдэн настай ямар хүйсийн бөхөн голдуу өвчилсөн зэргийг судалж тогтоох юм байна. Дараа нь энэ сарын 31-нд манай улсын албаны хүмүүс, эрдэмтэн, судлаачидтай хуралдаж зөвлөмж гаргахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл