8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын ахмад гишүүд намын байр, газраа нэхлээ

2017-01-26 17:10:43

АН-ын ахмад гишүүн О.Цоодол, Д.Батсайхан, Н.Төмөрбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд намаа удирдлага бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэхээс гадна шинэ байртай болох ёстой гэж үзэж байгаа ажээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж байхдаа намаа шинэ байртай болгоно гэж байсан боловч чадаагүй учраас одоо шинээр сонгогдох намын дарга байртай болгох зорилт тавих ёстой гэдгийг онцолж байлаа. Тэгэхгүй бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа байр нь Шинэ дэвшилт холбооных бөгөөд түрээсийн төлбөр төлдөг юм байна. АН-ын ахмад гишүүн О.Цоодол энэ талаар хэлэхдээ “Н.Алтанхуяг намын дарга байхдаа намаа байртай болгож чадаагүй нь харамсалтай. Соёлын төв өргөөний хажууд байсан байрыг буулгаад 2012 оны сонгуулиас өмнө шинэ байр барихаар төлөвлөж байсан юм. Гэтэл үндэсний хэмжээний нам байж одоо болтол байргүй байгаад харамсч байна. Намын даргын сонгуультай холбоотойгоор сүүлийн үед намын байрны газраа зарсан долоон тэрбум төгрөгийг идсэн гэх мэдээлэл гарах боллоо. Бидний олж авсан мэдээллээр долоон тэрбум төгрөгнөөс 2.4 тэрбум л намд ирсэн юм байна” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Erdene
hogshin togtsognuud bitgi shoudaad bailda
2017/01/27 202.21.113.198
b.ulaan
7 terbumiig olj bj dargaa songooroi! ugui bl darga bolson etgeed tsohison baival yaanav?
2017/01/26 202.126.89.199
cc
geree zasaj chadahgyi baij ulsaa zasna gej yu baidag yum
2017/01/26 202.9.40.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment