8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-12-23 09:08:00

09.00 цагт: Аж үйлдвэрийн яамны 3 давхарын хурлын зааланд дэлхийн бизнес инкубаторын өдөрт зориулсан арга хэмжээ эхэлнэ. 

9.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.


10.00 цагт: Нийслэлийн Цэргийн штабаас 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Хангардийн 14 давхарт болно. 


10.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ "Соёлын төв өргөө"-нд болно.


11.00 цагт: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Азийн бүс нутгийн уулзалт семинарт оролцож буй сонгуулийн байгууллагатай санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ СЕХ-ны байранд болно.


11.00 цагт: Уул уурхайн сайд Уул уурхайн яамны хурлын танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 


12.00 цагт: "Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд Залуучууд, төгсөгчдийг байнгын ажлын байртай болгох, бизнесийн эхлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд нь дэмжих, оюутнууд хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход нь дэмжих зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн байранд болно. 


12.00 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын төв байранд хэвлэлийн бага хуралтай.


14.00 цагт: Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэлийн захиргааны ажилчид явган хүний замын цас цохиж цэвэрлэнэ. Үйл ажиллагаа Улаанбаатар нэгтгэлийн баруун салбар дээр болно. 


15.30 цагт: Захиргааны хэргийн шүүх дээр Банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэсэн асуудлаар давж заалдах шатны шүүх хурал болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment