8o
Улаанбаатар хот
mobile menu

14 настай охин шууд бичлэгийн үеэр амиа хорложээ

2017-01-26 17:32:05

АНУ-ын Флорида мужийн Майами Гарденс хотод 14 настай охин амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тэрбээр амиа егүүтгэх үедээ тэр facebook хаягаараа live хийсэн нь олон хүний сэтгэлийг сэрдхийлгэжээ. Накиа Венант гэх 14 настай охин фостер /асран тэжээгч айл/ гэр бүлийн асрамжид байдаг байжээ. Тэрээр угаалгын өрөөндөө  хүзүүгээ боомилон амиа хорложээ. Түүний live хийсэн бичлэгийг хэд хэдэн хүн үзсэн гэнэ.Live бичлэгийг үзсэн Накиагийн найз нэн даруй 911-т дуудлага өгсөн ч цагдаагийн ажилтнууд хаягийн дагуу очиход хэдийнэ оройтсон байсан гэнэ. Цагдаагийн офицерууд дотогш ороход охин шүршүүрийн хаалгын хүрээнээс дүүжлээстэй байсан бөгөөд түргэн тусламжийн эмч нар охиныг амь оруулахаар хичээсэн ч чадаагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл