8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн ажиллахгүй

2017-01-27 08:30:00

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд амарна.Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл