8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн онцгой комиссын хуралдаан болно

2017-01-27 08:37:03

НЗДТГ-ын А танхимд

08:30 цагт Нийслэлийн онцгой комиссын хуралдаан болно.

Гадаад харилцааны яаманд

09:00 цагт Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно.

Империал зочид буудалд

09:30 цагт МАХН-аас эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг улс төрийн намууд, судлаачидад танилцуулж , хэлэлцүүлэх үйл ажиллагаа болно.

Хангарди ордонд

09:30 цагт НИТХ-ын VII хуралдаан хуралдана. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. 

МУЗН-ийн төв байранд

11:00 цагт Монголын улаан загалмай нийгэмлэг галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна.

"Монцамэ" агентлагийн Мэдээллийн төвд 

11:00 цагт Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Их Хурлын даргын өрөөний үүдэнд

11:40 цагт Ж.Батзандан гишүүн С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойг тохиолдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл