8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг хоёр нөхрийн бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ

2017-01-27 08:44:00

Өчигдөр орой 19.00 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өглөө. Одоогийн байдлаар ямар асуудлаар байцаалт өгсөн нь тодорхойгүй байна. Тэрбээр  нэг цаг гаруй байцаагдсны дараа гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Н.Алтанхуяг хэлэхдээ  "Юу болж байгааг та нар харж байгаа байх. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийгээгүй. Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна.

Надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй. Энэ бүлэглэлийн эсрэг би үхэн үхтлээ тэмцэлдэнээ. Ц.Элбэгдорж, Миеэгомын Энхболд гэдэг Монголын хамаг баялгийг хамж сорж идэж байгаа хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ. Ард түмэн намайг дэмжинэ. Би үүнд огт эргэлзэхгүй байна" гэлээ.

Үүний дараа АТГ-аас "Хууль сахиулах байгууллагын нэрийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг Н.Алтанхуягт сануулж байна" гээд дараах мэдэгдлийг гаргажээ.

-АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МЭДЭГДЭЛ: Н.АЛТАНХУЯГ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛАВ-

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.

Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛААР ХИЙГСЭН НЬ ҮНЭН БАЙХ
ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, М.ЭНХБОЛД, З.ЭНХБОЛД,СҮ.БАТБОЛД, ДОРЛИГЖАВ НАРЫН НУУЦЫГ САЙН МЭДДЭГ БОЛХООР БАРЫГ БАГА ДЭЭР НЬ ДАРЖ АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА ЮМ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ШҮҮХ ЦАГДАА ЦЭРЭГ БҮГД Л
2017/01/27 202.9.41.128
Zochin
Elbegdorj gej neg hujaagaas bolh mgl chuud maan hoorondoo yu bolood bn daa! Bolih heregtei bidend ashig orthon ch baihgui
2017/01/27 76.16.174.6
zochin
төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн gechuhej... yaj ter ve... dongosloo o baina shuu dee...
2017/01/27 202.21.118.101
зочин
дахин дарга болно л гэж боддог юм байх даа,маазраад байгаа юм уу
2017/01/27 103.212.116.168
  • Recent
  • Most Read
  • Most Comment