Галын аюулаас дөрвөн хүний халуун амийг аварсан цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж нар хүлээн авч уулзлаа. Улмаар түүний байгуулсан баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэн хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цол олгож, сарын үндсэн цалингаар шагнаж урамшууллаа.
Дөрвөн хүний амь аварсан Г.Ганбаярт ахлах дэслэгч цол олголоо
2017-01-27 10:22:03