8o
Улаанбаатар хот
mobile menu

Салхи Д.Эрдэнэбат руу эргэлээ

2017-01-27 11:26:06

Ардчилсан намын даргын сунгаа дуусаж, ирээдүйн удирдагч тодроход хоёр хоног үлдлээ. Намын даргаасаа “эв нэгдлийн багц сум” гардсан таван нэр дэвшигч өнгөрсөн 40 хоногийн хугацаанд Монгол орноо бүтэн тойрч, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзан тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ зуурт тэдний хэн нь хэн бэ гэдгийг тус намын гишүүд хангалттай мэдэж авсан болов уу. Хэн том зорилгоо ухамсарлаж, бодлого, шинэчлэлт ярив, хэн албан тушаалыг л эрхэмлэж, хор найруулга, хов жив хөөцөлдөв гэдэг дүр зураг ч хэдийнэ тодорлоо. Фракцаараа талцаж, эв нэгдлээ умартсанаас л энэ нам 2016 оны сонгуульд ялагдсан. Алдаанаасаа суралцана гээд “хөтлөлцөөд” гарсан нэр дэвшигчид харамсалтай нь энэ үгэндээ хүрч чадсангүй.

Эв эеэ хичээж, хамтраад шинэчлэл, өөрчлөлтийн төлөө зүтгэж барсангүй. Өнөөх л улиг болсон талцал, өрсөлдөгчөө муучлах хор найруулга давтагдаж байна. С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар хамгийн “заргач” нэр дэвшигч боллоо. Тэд бие бие рүүгээ, бас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг руу чиглэсэн “чулуу” их шидэв. Гомдоллосон, өөрийгөө дөвийлгөсөн, бусдыгаа шүүмжилсэн имижийг бүрдүүлэв. Энэ бүх хар пиар, шүүмжлэл, бас өөрийгөө дөвийлгөх гэсэн улс төр нэг л нэр дэвшигчийг тойрч өнгөрсөн. Тэр бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. “Бид зөвхөн дотооддоо биш, ардчилсан тогтолцоог аврах тэмцэлд нэгдэж байна” гэдгийг тэрбээр байнга сануулж, намаа шинэчлэхийн тулд ямар бодлого баримтлахаа ярьж явсан. Том зорилгоо ухамсарлаж, түүнийхээ төлөө чимээгүй л ажиллалаа. Тэр бусдыгаа шүүмжилсэнгүй, бас гомдоллосонгүй. Бас өөрийгөө магтсангүй. 

Гагцхүү хийсэн, хийх ажлаа л ярьж явснаараа ялгарсныг энэ намын гишүүд ойлгосноор салхи Д.Эрдэнэбат руу эргэлээ. Жижиг амбийцаасаа салж, төлөвшсөн, юуны төлөө өрсөлдөж, юуг өөрчлөх ёстойгоо ойлгосон, тулхтай, туршлагатай ийм улстөрч л энэ намыг удирдаж, бас шинэчилж чадах юм. Энэ эрхэм сунгаанд оролцсоноороо АН-ыг эрүүл харагдуулж чадав. Сайхан ярих, бусдыг шүүмжлэх амархан. Гэхдээ удирдаж, санаачилж, түүнийгээ ажил болгохын төлөө тэмцэж, үр дүнгээ үзэж чаддаг нь цөөн. Д.Эрдэнэбат гишүүн чимээгүй хөдөлмөрлөж, зүтгэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Түүний хэлснээр АН-ын даргын сонголт энэ намын болон ардчилсан төрийн цаашдын хувь заяа, бүх гишүүнийх нь сонголт дээр ирээд байна.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ZA AN n darga hken ch bsn staash yu ch hkiij chadahkgyi , ERDENE dandaa hkeruul , zabsarlaGA ABSAAR AMARSAAR L BNA eer ymar ch eerchlelt bai
2017/01/30 66.181.187.151
ккккк
ТЭНЭГ ШҮГЭЛ
2017/01/29 103.26.193.4
сайхнаа
Азийн чоно гэдэг архиар 16 хүн нухсан хүн биз дээ энэ хүн чинь
2017/01/28 202.179.6.82
zochin
Yamar ch bsan Erdene bish shuu Erdenebat ni hamaagui deer
2017/01/27 27.123.214.113
Болд
Ёстой хуцваа ккккк
2017/01/27 202.70.46.229
Энхээ
Новш
2017/01/27 150.129.140.70
Дорлиг
Төлбөртэй бичлэг чинь бодитоороо энэ юм бишүү. Би энэ хүнийг сайн мэдэхгүй, тэгэхдээ долларыг 1000 болгоно гээд нэг удаа ичгүүргүй, мэдлэггүйгээр яриж байсныг нь мэдэх юм байна.
2017/01/27 202.179.23.45
Зочин
Энэ бол МАН салшгүй хүн
2017/01/27 202.9.42.24
ййй
Энүүгээр удирдуулбал АН ын дайчин цоглог соргог чадвар нам болж нойрмог унтаахай төлөг болж хувирна даа өөртөө захиалгаар ийм юм бичүүлэх дээ яахав даа Ёстой тоон доторх үсэг шүү дээ наад хүн чинь
2017/01/27 202.179.11.10
ххх
Хуцваа наад хуц чинь энэ намыг аваад явж чадахгүй унтаахай хуц шүү дээ
2017/01/27 202.179.11.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment