8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрхэмбаяр: 16 мянган гишүүний санал өгөх эрхийг нь хассан

2017-01-27 16:26:17

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын хуулийн зөвлөх Ч.Батхуяг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаа орон даяар сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд Ардчилсан намын 170 гаруй мянган гишүүн татвараа төлж, 120 гаруй мянган гишүүн өөрийн биеэр анкетаа авчирч, оршин суугаа газрынхаа намын үүр дээр очиж шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ. Дээрх хүмүүсийн анкетыг төв нам дээр авчирч нэгдсэн сервер үүсгэж, АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдийг бүртгэж тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусч байгаа юм байна. 

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Ардчилсан намын гишүүдийн санал өгөх эрхийг хязгаарлаж байна гэх мэдээллийн талаар тайлбар хийсэн юм. 

Тэрбээр “Ардчилсан намын төв байран дээр шинэчилсэн бүртгэл явуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа журам зөрчсөн, өөрийн биеэр ирж бүртгүүлээгүй, хэн нэгэн хүн 500, 1000 ширхэгээр нь гишүүдийн анкетыг авчирч бүртгүүлсэн. Анхан шатны намдаа бүртгүүлэхгүйгээр зөвхөн Ардчилсан намын төв байран дээр бүртгүүлэх оролдлогууд хийгдсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2000 гаруй гишүүн, Орхон аймгаас гэх мэтээр. Энэ нь намын дүрмийн бүртгэл хийх журмыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн нэг компанийн ажилчдыг олноор нь бүртгүүлэх гэж ирүүлсэн. Тийм учраас энэ удаагийн сонгуульд Төв нам дээр бүртгэгдсэн 16 мянган гишүүний санал өгөх эрх нь үүсээгүй” гэсэн юм. 

Дээрх 16 мянган гишүүний санал өгөх эрхийг нь хасах нь зүйтэй эсэхийг нэр дэвшигчдэд танилцуулахад дөрвөн нэр дэвшигч нь “хасах нь зүйтэй” гээд гарын үсэг зурсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Гишүүдээ энэ сонгууль аш хариуцлагатай сонгууль шүү, манай нам байх уу байхгүй юу гэдгээ шийдэх сонгууль, тийм учраас өнгө мөнгөнд хуурталгүй нэр цэвэр шударга хүнээ гаргана шүү манайхан
2017/01/27 202.70.33.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment