8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Хэрүүлээ дотроо шийдэцгээе, битгий гадагшаа гаргацгаа

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-27 16:31:00

АН-ын даргын сонгуулийн сунгаа 40 хоног үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “26 жил болж буй намд асуудал байгаа, шинэчлэл байнга явагдаж байгаа. Бид нэгдүгээр сарын 29-нд томоохон шинэчлэлийнхээ ард гарна. Үүгээр шинэчлэл дуусахгүй. 180 мянган гишүүнээсээ сонгогддог, тэдэндээ тайлангаа тавьдаг, хариуцлагатай АН Монгол Улсаа өөрчилж чадна. Өнөөдрийн тулгамдсан болон ирээдүйд гарч болох олон асуудлыг хүчтэй, гишүүдээсээ хамаардаг нам шийднэ. Шинэ даргаа бүгдээрээ дэмжиж, улам их амжилтад хүрэх ёстой. Энэ амжилтын нэг нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль байна. Дараагийнх нь 2020 оны сонгуулиад. Энэ бүхнийхээ ард аятайхан гарцгаая. Хэрүүл байдаг бол дотроо шийдэцгээе, битгий гадагшаа гаргацгаа. Би айж байсан. Нэр дэвшигчдээ таван тийшээ бутраад явчих вий гэж. Тэгээгүй, нэгтгээд ирсэнд баярлалаа” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

 Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг “АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж, Монголын нийгэмд бас нэг шинэ соёлын үрийг тарилаа. Нэгдүгээр сарын 29-ны өдөр бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударга ёоор цангасан, том хуйвалдааныг жигшсэн ард түмний ялалтын эхний өдөр байх ёстой. Нам дамнасан бүлэглэлийн дарангуйлагч, Энхболд нарын банк санхүү, хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага дахь хуйвалдааны бүлэглэлээ ашиглаж, улаан цайм увайгүйгээр хийсэн тэдний үйлдэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс нэгдүгээр сарын 29 шинэ итгэл найдварын өдөр байх ёстой” гэв.
 

 Нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Манай намын мянга,  мянган гишүүд энэ намыг сэргээсэй гэж хүсч байна. АН шинэчлэгдье гэвэл эхлээд эвлэлдэж, итгэлцэх хэрэгтэй. Итгэлцэл, эвлэлцэл байхгүй бол АН-ын шинэчлэл байхгүй. Ардчиллын үнэлэмжийг бууруулах үйл явц маш их идэвхжсэн. АН-ын алсын хараа үүн рүү чиглэх ёстой. Үүнийг хийхийн тулд тулхтай, нэгдсэн бодлоготой, ард түмний итгэлийг хүлээсэн нам болох ёстой” хэмээн хэлэв.
 
Харин нэр дэвшигч С.Эрдэнэ “АН фракцигүй нам болъё гэвэл Алтангадас гэх аалзны тороос салах ёстой. Энэ торыг задлахын төлөө тэмцэх ёстой. Нэгдүгээр сарын 29 бол АН фракцигүй, Алтангадасгүй өдөр болно” гэдгийг тодотгож байв.
 
Ийн Монгол орныг 40 хоногт тойрон, намынхаа шинэчлэлийг гишүүд дэмжигчдэдээ хүргэсэн нэр дэвшигчид дөрөө мулталлаа. Тэдний хэн нь АН-ыг удирдах нь энэ сарын 29-ны өдөр тодорхой болно.
 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өвгөн бичээч
Тэгтэл хувилдаан энэ тэр болж, бие биедээ итгэхгүй бол тавуулаа ээлжлээд даргаа хийвэл яасан м. Амнаас нь унах үг хувилдаан, хардалт, хэн нэгэнд атраахаж хараасан аятай байх юм.
2017/01/28 202.179.29.88
babur
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно
2017/01/28 182.160.5.9
зочин
Аль ч талаар нь бодсон Эрдэнэбат нь дээр юм уу даа
2017/01/27 103.212.116.168
НУУЦЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРД ТҮМНЭЭСЭЭ НУУЖ НУУЦЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ НУУЦЫН ЦААНА Л НОТОЙ ЮМ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ОДОО ЭНЭ ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ БАТҮҮЛ НАРААС АВХУУЛААД БҮГД Л АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛСНАА НУУЖ БАЙН
2017/01/27 202.9.41.128
Иргэн
Д.Эрдэнэбат гое хэлсээн бүрэн эхээрээ дэмжигчдийн хуудсанд байна лээ Шонхор алтангадас нэг ардчилал гэх мөнгөтэй паракцууд үгүй болж байж шинэчлэл эхэлнээ
2017/01/27 27.123.214.113
kk
buh yum ni ard tumend neelttei nam biz dee saihan il hereldetsgee ard tumen uitgaraa gargag,unshih uzeh yumtai baisan ni deer kk
2017/01/27 202.179.24.187
  • Recent
  • Most Read
  • Most Comment