8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг байна

2015-12-23 10:53:00

Дорнод аймгийн Халх гол суман дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Г нь энэ сарын 19-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хэргийн газарт Дорнод аймгийн хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна. Байлдагч амь үрэгдсэн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, хариу гараагүй байна. Одоогийн байдлаар хохирогч Г-тэй хамт алба хааж байсан Хэнтий аймгийн харьяат байлдагч А нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар уг хугацаат цэргийн албан хаагчийн аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг цэргийн салбарынханд байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дээрх ангид иж бүрэн хяналт, шалгалтын бүлэг ажиллаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эх хүн
Яанаа ингэхээр л хүүгээ цэрэгт явуулахаас айгаад байхиймдаа
2016/01/06 103.17.108.42
Хятадын эрлийз
хөөе сайхан монгол үхэрнүүд ээ, АЮУЛХАЙ гэж бичээч. Үхсэн хатсаны чинь АЙМХАЙ.
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment