8o
Улаанбаатар хот
mobile menu

Харанга: Өнөө, маргаашдаа хүйтний эрч чангарч цасан шуурга шуурна

2017-01-28 12:11:00

Сибирээс ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр мэдээллээ Хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж хүйтний эрч чангарах нь. Тодруулбал, өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурах аж.

Харин амралтын өдрүүдэд Зүүн аймгуудын нутгаар цас орж агаарын температур энэ сарын 30-ныг хүртэлх өдрүүдэд 10 орчим хэмээр чангарна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө 35-43, бусад нутгаар 19-34 хэм хүйтрэх юм.

Цаг агаарын энэхүү өөрчлөлтөөс шалтгаалж зам даваа хаагдаж үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй. Иймд зам тээврийн ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хямралын эсрэг хамтдаа
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно
2017/01/28 182.160.5.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7