8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайн мэдээ: Эмнэлгийн ачаалал буурч, өвчтөний тоо цөөрчээ

2017-01-28 12:17:38

Амьсгалын замын цочмог халдварын тархалт энэ сарын 25-нд хийсэн тандалтаар 7.5 хувиар буурч, эмнэлгүүдийн ачаалал багассан үзүүлэлт гарсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн ,“Манайх хүүхдийн 165 ортой. Өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн үед багасч, эмнэлгийн ачаалал нэлээд буурсан. Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн ид ачаалалтай үед хоногт 300 гаруй хүүхэд хүлээж авдаг байсан бол сүүлийн 10 өдрийн байдлаар хоногт 45-60 хүүхэд хүлээн авч байна. Тиймээс эмнэлэгт нэмэлтээр ажиллаж байсан эмч, сувилагчдаа эргүүлэн татаж, хэвийн горимоор ажиллаж байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Харин Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Сүүлийн 14 хоногийн байдлаар, ханиад томууны дэгдэлт эрс буурсан нь ЕБС-ийн сурагчдын амралт болон хоног нэмж сунгасны үр дүн. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн 130 ортой. Өнөөдрийн байдлаар 120 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах тасгаар хоногт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 20-иод нь хэвтэн эмчлүүлдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас манай дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажлууд нь чухал ач холбогдолтой байлаа. Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт тус дүүргийн долоон хороо, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт таван хороог хуваарилж өгснөөр манай эмнэлгийн ачаалал эрс буурсан” гэж нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
babur
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно
2017/01/28 182.160.5.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7