8o
Улаанбаатар хот
mobile menu

Утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалд урлагийн одууд оролцож байна 

2017-01-28 12:50:00

Утааны эсрэг “Боож үхлээ” тайван жагсаал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төвөөс эхэлж яг одоо Төрийн ордоны өмнөх талбай дээр үргэлжилж байна. Уг жагсаалыг утааны эсрэг нэгдсэн эцэг, эхчүүд зохион байгуулж байна. Жагсаал флаш мобоор эхэлсэн. Нийгмийн сүлжээгээр утааны эсрэг нэгдсэн залуусын санаачлагаар үүсгэгдсэн “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр анх жагсаал хийсэн. Тус жагсаалаар Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой, хугацаатай шаардлагыг хүргүүлсэн боловч одоог хүртэл тавьсан шаардлагын хариуг өгөөгүй байгаа нь ард иргэдийнхээ үгийг тоохгүй байгаагийн илрэл гэж үзэж бухимдлаа илэрхийлэх “Боож үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр дахин зохион байгуулж байгаа нь энэ юм.  

Өнөөдрийн жагсаалд урлагийн одууд оролцож байна. Тухайлбал, Никитон хамтлагийн дуучин Бачка, Sweetymotion хамтлагийн продюссер Б.Чинбат хамтлагийнхантайгаа мөн сэтгүүлч Г.Алтантүрүү тэргүүтэй олны танил эрхмүүд оролцож байна. 

Уг жагсаалд нийт хэдэн хүн оролцож байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Жагсаалын эхэнд ерөнхий зохион байгуулагч Ц.Пүрэвхүү үг хэлсний араас одоо урлагийнхан ая дуугаа өргөж байна. 

Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс жагсаалын төгсгөлд Засгийн газрын ордонг тойрч, ордны хашаанаас хар өнгийн шаарыг өлгөнө гэдгээ мэдэгдлээ. Үүгээр утааны хор уршгаас болж бяцхан хүүхдүүдийн торго шиг уушги харлаж, эндсэн байна гэдгийг харуулах зорилготой аж. 

Жагсаал 12:00 цагаас эхлэн 13:30 цаг хүртэл үргэлжилнэ.


 
Утааны эсрэг ээж аавуудын холбооны зохион байгуулагч Ц.Пүрэвхүү “Бид үнэхээр боож үхлээ. Хотын дарга С.Батболд утааны эсрэг хурдацтай, шуурхай ажиллахыг шаардаж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нэгдүгээр сарын 13-нд нэг хуралдаад, 19-нд хуралдах гэтэл байгаль орчны сайд гадаад руу томилолтоор явчихсан учраас хойшилсон. Ингээд тус хороо хэзээ хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын стратегийг боловсруулах юм бэ. Ер нь гамшгийн үед долоо хоногт нэг удаа хуралдана гэдэг хангалтгүй байна. Байгаль орчны сайд, Хотын дарга нь гамшиг нүүрлэсэн хотын асуудлаа хойш тавиад гадаад руу томилолтоор яваад байгаагаас харахад манай төр засгийнхан гамшгийн үед хэрхэн яаж ажиллахаа огтхон ч мэдэхгүй байна. Дээрээс нь сэтгэлгүй байгаа юм. Тиймээс бид дахин нэгдүгээр сарын 28-нд утаатай тэмцэх “Боож үхлээ” жагсаалыг зохион байгуулахаар болоод байна. эмнэлгүүдийн ачаалал маш их байна. Нэг өрөөнд 12 ээж хүүхдээ сахиад хэвтэж байна. 20 гаруй хүн ямар ч агаар цэвэршүүлэгчгүй өрөөнд хэвтэж байхад зарим эмнэлэг хоосон, төлбөртэй өрөөнүүд нь ч хоосон байсаар байна. Яагаад үүнийг зохицуулахгүй байгаа юм бэ. Дээгүүрээ сайд дарга нар утаатай тэмцэж байна гээд яриад л байдаг. Гэтэл бодит байдал дээр хамгийн хүнд нөхцөлтэй байгаа эмнэлгүүд, гэр хороололд байгаа сургууль, цэцэрлэгүүд дээр очоод ажиллахгүй, асуудлыг нь шийдэхгүй байна. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг зарлаад 17 хоночихоод байхад эрүүл мэндийн сайд эмнэлгүүдийн ачааллаа зохицуулаагүй л байгаа.АШУҮИС-ийнхан судалгаа хийсэн байна лээ. Агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2024 он гэхэд жилд дунджаар 13,000 хүн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөр нас барна гэж тооцоолсон байсан. Гэтэл хотын захиргаа 2030 он гэхэд агаарын бохирдол буурна гээд байгаа. Ахиад 13 жилийн турш биднийг хордсоор, өвдсөөр, үхсээр бай гэж байна.  Ийм хүнд нөхцөл байдалтай, гамшиг гээд зарлачихсан хэрнээ маш удаан ажиллаж байгаад бид үнэхээр харамсаж байна. Үнэхээр яг боож үхлээ. "Боож үхлээ" гэдэг маань бэлэг дэмбэрэлтэй сайхан үг биш хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг  өөрөөр илэрхийлэх үг алга” гэлээ. 

Т.Хулан

УТААНЫ ЭСРЭГ БАРИМТАТ КИНО 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сайхнаа
үхсэнийх нь од байдгийн хэл зажилсан хамар нь таг битүү юм шиг гуншиж гоншигоносон хэдэн юмыг од гэсэнээс мод гэвэл арай дээр байлгүй дээ
2017/01/28 202.179.6.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7