Монголчуудын визгүй зорчих орон нэгээр нэмэгджээ. Индонези улс аялал жуулчлалын салбараа дэмжих бодлогын хүрээнд 84 улсын иргэдэд визгүй зорчих боломж олгожээ. Тус улсуудын дотор Монгол улс орсон байна. Энэ долоо хоногоос уг визгүй зорчих журам хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд Монгол улсаас гадна Австрали, Бразил, Украин, Кени, Узбекистан, Бангладеш, Камерун, Палестин, Гондурас, Пакистан зэрэг улсууд багтаж байгаа аж. Индонези улс 2019 онд жилд 20 сая жуулчин хүлээж авдаг болох зорилттой байгаа юм. Энэ жил 10 сая жуулчин авах төлөвтэй байна.
Монголчууд Индонези улсад визгүй зорчихоор боллоо
2015-12-23 10:58:00