Дархан, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар болон ихэнх нутгаар өнөөдөр /2017.01.28/ цас орж, цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүссэн, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Тиймээс жолооч нар олон улсын болон улсын чанартай авто замаар зорчихдоо тээврийн хэрэгслийн манан болон аваарын гэрлийг асаан замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхаарууллаа.Мөн онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулан хурдны хязгаарыг зөрчихгүйгээр хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
Автомашины хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг заавал хэрэглэх, гэрэл шилжүүлэх болон гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг сануулжээ.