8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: Утааны эсрэг "Боож үхлээ" жагсаал

2017-01-28 17:54:00

Өнөөдөр утааны эсрэг "Боож үхлээ" жагсаал Төв талбайд болж өнгөрлөө. Уг жагсаалд нийт 5000 хүн оролцсон юм. Тэд утааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж дуу, хоолойгоо төр засгийн түвшинд хүргэхээр ийнхүү жагссан. Гартаа хар өнгийн шаар барьсан багачууд, амандаа маск зүүсэн эцэг, эхчүүд, “Биднийг авраач” хэмээн бичиг барьсан залуус гээд нас насны хүмүүс “Боож үхлээ” жагсаалд нэгдэхээр хүрэлцэн ирсэн. Тэд Төрийн ордны хашаанаас хар өнгийн шаараа уяснаас гадна шар өнгийн шаарыг агаарт нисгэсэн юм. Энэ нь хүмүүсийн уушиг утаа шиг хар болж буйг илтгэж байгаа юм. Өнөөдрийн жагсаалаас хэд, хэдэн шаардлагыг төр засгийнханд хүргэхээр болсон. Мөн хотын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг шуурхай ажиллахыг шаардсан юм. 

УГ ЖАГСААЛЫН БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7