8o
Улаанбаатар хот
mobile menu

СУИС-ийн оюутнууд жуулчдын үлдэгдэл хоолоор хооллож, банзан нааран дээр унтаж байжээ

2015-12-23 11:11:00

СУИС-ийн багш Ц.Ганбаяр өнгөрсөн зун сургуулийнхаа нэрийг барьж 16 оюутны эцэг, эхтэй 3 сар бүжиглээд сургалтын төлбөр болгож 2.4 сая төгрөг өгнө хэмээн гэрээ хийчихээд Хятад руу авч яваад жуулчны баазад бүжиглүүлсэн ч хулхидсан талаар эцэг эхчүүд нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа. Тус оюутнууд Хятадад маш хүнд нөхцөлд өглөө 8-аас шөнийн 03.00 цаг хүртэл бүжиглэж, банзан нааран дээр унтаж, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож маш хүнд байдалд байжээ. Энэ талаар тэдгээр оюутнуудын нэг Б “ Манай байрны хажууд оршуулгын газар байдаг байсан. Маш эвгүй байсан. Хоол унд ч тэр. Шарсан сонгино л өгдөг. Бидэнд жуулчдын үлдэгдэл хоолыг өгч байсан юм билээ. Түүнийг нь сүүлд мэдсэн” хэмээн ярьсан байна. Мөн оюутнуудын дунд нэг гар утас өгсөн бөгөөд тэр нь бараг л Монгол руу холбогдох боломжгүй. Хариуцаж аваачсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд "Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа" хэмээн ярьсан гэдэг. Тэгвэл эл асуудлын талаар СУИС-ийн захирал Э.Сонинтогос тайлбар хийжээ. Тэрээр “Энэ асуудал манай сургуультай холбоогүй. Тэр Ганбаяр гэгч манай сургуульд цагийн багш хийдэг байсан. Одоо ажилладаггүй. Мөн оюутнууд гэрээ хийж, ямар ажил хийхийг хорих боломж байхгүй. Ганбаяр гэдэг хүн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйгүй л юм шиг байна лээ. Хэрэв бид манай ажилтан байсан бол арга хэмжээ авах байсан. Цагаар ажиллаж байсан болохоор бидэнд тийм эрх байхгүй” хэмээн “Өнөөдөр” сонинд ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
jdyjdgmkdgmkssrjrfgjdjfdjs
СУИС-н багш Ц.Ганбаяр гэж жинхэнэ хятадуудаас долоон дор өмхий санаатай мөнгөний яахасч буцахгүй шаар байжээ. Дахиад СУИС дээр үзэгдвэл сайн сурганаа . Энэний машинийх нь номер маркийг мэддэг хүн байвал бичээд үлдээчих!
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment