8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 19 хэмийн хүйтэн байна

2017-01-29 10:54:00

2017 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагаас 01 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд   5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 21-26 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи  хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө үүлэрхэг зарим газраар цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7