8o
Улаанбаатар хот
mobile menu

Санал хураалт дууслаа

2017-01-29 23:10:00

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар явагдаж дууслаа. Намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм. Санал хураалтын дүнг гараар тоолно. Улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 20.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай байна гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Энэ удаагийн сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан 120 гаруй мянган гишүүн саналаа өгөх юм. Ардчилсан намын Сонгуулийн хорооноос мөн 23.00 цагийн орчимд мэдээлэл хийх аж. Ардчилсан намынхан анх удаа намын гишүүдийн саналаар намын даргаа сонгож байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment