Өөрийгөө нээж, таны талаарх бусдын бодлыг өөрчлөх цаг болжээ. Зорилгодоо хүрэхийн тулд ямарч саад бэрхшээлийг давахад бэлэн байх хэрэгтэй. Ингэснээр ажил дээр таны нэр хүнд өснө. Байгууллагын зүгээс таныг шагнаж урамшуулна. Мөнгөний хэрэгцээ гарч, бусдаас зээлэхээс өөр арга үлдэхгүй. Эрүүл мэндэд ноцтой өвчлөл байхгүй боловч дархлаагаа дэмжих хэрэгтэй. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнээс болгоомжлоорой.
ҮХЭр
Сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй долоо хоног. Алсаас зочин ирж, хөл хөөртэй байх болно. Ажилд чинь хошуу дүрэгчид олширч, таныг хямраана. Ажлын ачааллаа зохицуулаарай. Хүний зараалд гүйх хэрэггүй. Санхүүгийн хувьд өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг дээрдэнэ. Найз нөхдийн хүрээнд бяцхан баяр тэмдэглэх юм уу баяртай үйл явдал тохиолдоно.
ХАМТАТГАХ
Энэ долоо хоногт та сул дорой, идэвхгүй нэгэн болж хувирна. Хий хоосон мөрөөдөлд автаж, зорилгогүй ажилласнаас болж алдаа гарган, худалдаа наймаа, уран бүтээлийнхээ ашгийг алдана. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулна. Зөвхөн өөрийн зөн совин, ухаан бодолд итгэж бусдын зөвлөгөөг сонсох хэрэггүй. Осол аваарт өртөх магадлалтай байна.
МЭЛХИЙ
Долоо хоногийн эхээр өчүүхэн жижиг асуудал ч таныг стресс бухимдалд автуулна. Аз туршсан үйлдэл хийж болохгүй. Гэнэтийн мэдээ таныг төлөвлөсөн ажлаа дахиж харахад хүргэнэ. Шинэ сургалтанд хамрагдсанаар таны ур чадвар тань нэмэгдэх болно. Аливаа үйл ажиллагаанд амжилт гаргахад таны бүтээлч санааг амьдралд хэрэгжүүлэх чадвар хурц ухаан, оюуны өндөр чадавхи, шийдэмгий байдал чинь тусална.
АРСЛАН
Хийж буй ажлаа түр хойшлуулж, завсарлага авах хэрэгтэй. Төлөвлөгөөгөө эргэн харж, зорилгоо дахин тодорхойлох хэрэгтэй. Хосуудын харилцаанд үл ойлголцол үүснэ. Өнгөрсөн хэрэг явдлыг сөхөж маргаан дэгдээх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр эрч хүч, урам зориг сэргэнэ. Ажил хэргээ долоо хоногийн сүүлээр амжуулахад таатай байна. Санхүүгийн байдал сайнгүй байна.
ОХИН
Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Эелдэг байж, бусадтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Хайр дурлалаас ангид байж, өөртөө илүү цаг зарцуулах хэрэгтэй.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхнээс л идэвхтэй байж, ажлаа шууд барьж амжуулахад анхаарах хэрэгтэй. Тулгарсан саад бэрхшээл танаас бүтээлч байдлыг шаардаж байна. Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргаж, цагийг хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Хэт завгүй ажиллахын хажуугаар өөрийгөө мартаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаар. Амьдрал гэдэг ажлын цаг биш сэтгэл хангалуун инээмсэглэсэн мөчүүдээр хэмжигддэгийг санаарай.
ХИЛЭНЦЭТ
Залхуутай долоо хоног. Аль болох биеэ нөөж, асуудлаас зайлсхийхийг хичээх бололтой. Хайр дурлалын харилцаанд төвөгтэй байдал үүсэх магадлалтай. Ажил хэрэг хэвийн үргэлжилэх бөгөөд энэ нь таны хичээл зүтгэлийн үр дүн юм. Эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийлгэх хэрэгтэй. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэх боловч бүсээ суллах болоогүйг анхаараарай.
НУМ
Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно. Таны өмнө олон гайхалтай боломжууд гарч ирнэ. Хамт олон, найз нөхдийн хүрээнд эв найрыг эрхэмлэж, сөрөг сэтгэл хандлагаа дарахыг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, ханьдаа халамж тавиарай.
МАТАР
Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч, дэвших боломж нээгдэнэ. Бусадтай хамтран ажиллахдаа нээлттэй идэвхтэй байхыг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаанд тааламжтай. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.
ХУМХ
Хувь тавилан чинь таны гарт байна. Гэвч юу хүсч буйгаа сайн бодож тунгаагаарай. Ажлын талбарт гэнэтийн өөрчлөлт гарна. Энэ нь таны өмнө мэргэжилдээ ахиж дэвших шинэ үүдийг нээнэ. Таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Хосуудын харилцаанд үл ойлголцол, хардалт бий болохыг анхаараарай. Хэн хэндээ итгэл алдарч, харилцаанд том ан цав үүснэ.
ЗАГАС
Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын баяр баясгаланг мэдэрнэ. Долоо хоногийн эхээр орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Гэр бүлийн уур хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэх эсвэл зочин хүлээж авах бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.