8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан намын даргаар том биетэй "З.Энхболд" сонгогдлоо

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-30 09:54:00

Ардчилсан нам шинэчлэгдэх зорилт тавьсаны үндсэн дээр намын даргаа нийт гишүүдээсээ сонгохоор болсон. Ингээд намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар нэрээ дэвшүүлж 40 хоногийн туршид сунгаанд өрсөлдөв. Эцэст нь өчигдөр АН-ын даргыг сонгох сонгууль болж олонхийн саналаар С.Эрдэнэ намын дарга боллоо. 

Өнөөдөр өглөөний 07.45 цагийн байдлаар нийт 20 аймаг, найман дүүрэг дүнгээ ирүүлж, нэгтгэхэд С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус аваад байв. Сонгууль зохион байгуулагчдын тодорхойлсноор бол энэ удаагийн өрсөлдөөнд С.Эрдэнэ ялалт байгуулсан нь энэ цаг үед тодорхой болсон юм 

Нэр дэвшигчид нийт дүнгээрээ 8350 оноо авах ёстойгоос 7450 оноог цуглуулсан. Ардчилсан намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчид, мөн сонгууль зохион байгуулах хорооны зүгээс өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “А” танхимд мэдээлэл хийхээр төлөвлөөд байна.Төв аймагт С.Эрдэнэ хамгийн олон санал авсан бол Сонгинохайрхан дүүрэгт Н.Алтанхуяг хамгийн олон оноо авчээ.

Нэр дэвшигчид аль аймагт ялалт байгуулав
  • Архангай аймаг /С.Эрдэнэ/

  • Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/

  • Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/

  • Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/

  • Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/

  • Булган аймаг /С.Эрдэнэ/

  • Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/

  • Налайх дүүрэг /С.Эрдэнэ/

  • Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/

  • Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/

  • Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/

  • Төв аймагт /С.Эрдэнэ/

  • Завхан аймаг /Н.Алтанхуяг/

  • Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/

  • Ховд аймаг/Л.Гантөмөр/

  • Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/

  • Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/

  • Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/

  • Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/

  • Дундговь аймаг /Н.Алтанхуяг/

  • Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/

  • Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/

  • Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/

  • Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/

  • Орхон аймаг /Н.Алтанхуяг/

  • Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/ 

  • Дорнод аймаг /Н.Алтанхуяг/

  •  Говьсүмбэр /1. Л.Гантөмөр, 2. Н.Алтанхуяг/

  • Дорноговь аймаг/1.Л.Гантөмөр, 2.Ж.Батзандан/

  • Увс аймаг /1. Н.Алтанхуяг, 2. Л.Гантөмөр/

"С.ЭРДЭНЭ БОЛ ТОМ БИЕТЭЙ З.ЭНХБОЛД ЮМ"

Ямартай ч сонгуулийн үр дүн тодорхой боллоо. Гэхдээ Ардчилсан намын даргын сонгуулийн үр дүнд эргэлзэх олон хүн байна. Тодорхой хэлбэл, энэ удаагийн сонгуульд Алтангадас фракцаас Н.Алтанхуяг, "Нэг Ардчилал"-аас Л.Гантөмөр, МҮДН-ээс Д.Эрдэнэбат, "Шонхор"-оос С.Эрдэнэ нар өрсөлдсөн. Эдний хэн нь ялахаас шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорхой болохоос гадна намын эрх мэдлийн асуудал хөндөгдөх юм. 

Харин тулаанд "Шонхор"-ууд ялав. "Шонхор"-ынхон намын эрхийг барьж буй давуу талаа ашиглаж өөрийнхөө хүнийг намын дарга болгож чадлаа. Нэг үгээр хэлбэл, З.Энхболдын өнөөдрийн эрх мэдэл, С.Эрдэнийн мөнгө хоёр ялалтад хүргэж чадлаа гэх хардлага олон нийтийн дунд байна. 

З.Энхболдын хувьд сунгаа эхэлснээс хойш л С.Эрдэнийг хөшөгний араас дэмжиж байсан. Хамгийн сүүлд телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ хүртэл "УИХ-ын гишүүн нэр дэвшигчийг дэмжээрэй" хэмээн хэлж намын гишүүдийнхээ санаа бодолд нөлөөлөх гэж оролдсон. Тэрбээр олон хоног дээр, дооргүй гүйсний эцэст  өөрийнхөө хүнийг ялуулж чадлаа гэж харах хүмүүс олон байна. Ер нь Ардчилсан намын эрх мэдэл бүхэлдээ З.Энхболдод дахин шилжиж байна. Энэ удаагийн сонгууль нь С.Эрдэнээр дамжуулан авах З.Энхболдын мөрөөдөл биелсэн л үйл явдал. 

Ардчилсан намын даргаар хэн сонгогдох талаар олон нийт янз бүрийн таамгийг дэвшүүлж байсан. Тухайлбал, тус намын шинэчлэлийн хорооны тэргүүн Н.Наранбаатар гэх залуу "Ванга шиг хэлье С.Эрдэнэ ялна" гэсэн бол сошиалд "С.Эрдэнэ бол том биетэй З.Энхболд" гэх мэт ярианууд хөвөрч байв.  

С.Эрдэнэ намын дарга боллоо гэхэд намын залуусаа биш ах, дүү хамаатан садан, тойрон хүрээлэгчдээ өөд нь татна гэж үзэх хүмүүс ч бий. Бүхэл бүтэн дүүргийг вант улсаа болгосон хүн Монголд түүнээс өөр байхгүй учраас тэр биз. Нийгмийн даатгалын салбарыг ураг төрлийн мод болгож, өч, төчнөөн мөнгө, төгрөг идэж уусан гэх асуудалд хүртэл унаад буй түүний балаг өнөөдөр Ардчилсан намын бүлгийн толгойг залгихад хүргээд байгаа гэх. Төрийн хүнд байж болохгүй энэ зангаа намын дарга болоод гаргахгүй байгаасай гэж найдъя. 

Ардчилсан нам сонгуульд ялагдсан шалтгааны хувьд З.Энхболдтой салшгүй холбоотой. Тэрбээр Н.Алтанхуягаас намын даргын эрх мэдлийг аваад яаж дураараа аашилсаныг иргэд мэднэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцын хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн. Мөн Ардчилсан нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гээд цус сэлбэгдэх, үе солигдох бүхий л зүй ёсны үйл явцуудыг хаасан. Ардчилсан нам эрх барьж байх жилүүддээ бүхнийг нам дотроо урьдчилаад шийддэг, тэр тусмаа аль хүчтэй байгаа фракцийнхаа эрх ашгийг эхлээд тусгадаг байсан. Сүүлдээ ч аль хүчтэй байгаа фракц нь намын даргын эрх мэдлийг авч, цаашлаад бүх асуудлыг ганцхан намын дарга нь бүр тодорхой хэлбэл З.Энхболд шийддэг болсон. Энэ зарчим нь намаа өнөөдөр залгичихаад “эмгэн эвдэрхий тэвштэйгээ үлддэг”-ийн үлгэр болсон. Тэгвэл яг энэ алдаанаас салах ёстой цаг, цэг дээрээ ахиад л давтах нь. 

Тэр өөрөө л Засгийн газраа “шонхордож” унагасан. Намын эв нэгдлийг хангах нь битгий хэл хагалж бутаргасан нь Ардчилсан намыг муухай харагдуулж эцэстээ сонгуульд ялагдуулсан гэж болно. Эрх ашгаа булаалдсан фракциудын зөрчил, эцэс төгсгөлгүй “зодоон” нь тэднийг ялагдуулж өнөөдрийн энэ байдалд оруулсан шүү дээ. Энэ бүх болох, бүтэхгүй асуудлын менежерээр З.Энхболд өөрөө л ажиллаж байсан.

З.Энхболд эрх мэдэлтэй байсан уу гэвэл байсан. Одоо эрх мэдлээсээ бууж чадахгүй зууралдаж байгаа нь өөрийнхөө хүнийг  намын дарга болгосноос нь харагдаж байна. Ер нь З.Энхболд, С.Эрдэнэ нар энэ намыг шинэчилж чадахгүй гэдгээ өнгөрсөн цаг хугацаанд хангалттай харуулсан. Тэгэхээр ирээдүйд Ардчилсан намын шинэчлэл лөөлөө болж мэдэхийн эхний дохио хангинаж байх шиг. 

САНАЛ ХУРААЛТЫН ҮЕЭР МӨНГӨ ТААРСАН УУ

Өчигдөр болсон сонгуулийн үеэр С.Эрдэнэ тэргүүтэй зарим нэр дэвшигчид мөнгө тараасан бичлэг СОШИАЛД ИЛ БОЛСОН. Гэтэл энэ талаар сонгуулийг удирдан зохион байгуулагчдаас ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. Мөнгө тараасан нь тогтоогдвол чухам ямар хариуцлага хүлээх нь одоогоор тодорхой бус байна. Мөнгө тараасан бичлэгийг  УИХ-ын гишүүн асан Л.Оюунгэрэл, Б.Батчимэг тэргүүтэй АН-ын гишүүд хөндсөн юм. Энэ асуудлаар удахгүй хэн нэгэн нь  гомдол мэдүүлж олон нийтэд мэдээлэл хий биз.  

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Ийнхүү  дуулиан, шуугиан дүүрэн Ардчилсан намын даргын сонгууль болж өндөрлөлөө. 

 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Мөнгө дараалан гэдэг гүтгэлэг ч байж болно. МАН ын гаршсан арга шүү дээ. Зохион байгуулалттай жүжиг.
2017/01/30 103.26.194.126
EEEE
Ardchilsan nam luivar yaj hiidgiig yaruu todoor haruullaa. UIH-iin songuuliig bas ingej luivarddag bsan bh aa. Darga bolohod uhaan zarah hereggui. etsiin dun gargadag songuuliin horoog gartaa avbal bo
2017/01/30 202.5.196.171
zochin
ene balai namiin darga ntr hend hamaatai yum be.ard tumen ni ulsuj uheh gej bhad darga tsereg bolj togloj baidag hend hamaatai yum be dahin asuuya malnuuda
2017/01/30 182.160.2.168
irgen
mongol uls atigar jijighen hunentseruudeer udirduulsanaas bolj uls maani utgaaraa jijighen bolood bn.Utga uchiraa bodoltsoj bie haa saitai hun shig huneer erunhiilugch bolgoh umsan.
2017/01/30 99.13.71.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment