8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Оюунбаатар: Мөнгө тараасан нь нотлогдвол эргүүлэн татна

2017-01-30 11:55:28

Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг санал хураалтын үеэр мөнгө тараасан гэх мэдээлэл байгаа. Энэ талаарх баримтыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар анх олон нийтэд ил болгосон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлж ялагдал хүлээгээд буй Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй сонгууль зохион байгуулагчдад гомдол мэдүүлээд байгаа юм. Тэд С.Эрдэнийг мөнгө тараасан, хүмүүсийг зөөсөн гэх үндэслэлээр эргүүлэн татахыг хүссэн. 

Тэгвэл энэ талаар АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатараас тодрууллаа. Тэрбээр энэ талаар "Мөнгө тараах юм уу санал хуралдаж авах үйл ажиллагаанууд манай сонгуулийн дүрмээр хориотой. Хэрвээ тэр үйл ажиллагаа батлагдах юм бол хариуцлага тооцогдох асуудал дүрэмд байгаа. Үнэхээр тэр асуудал нь баримтжуулаад, ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явагдсан байх юм бол нэрийг нь татах хүртэл асуудал байж болно гэж дүрэмд байгаа" гэлээ. 

Тэгэхээр С.Эрдэнийн мөнгө тараасан нь баримтаар нотлогдвол түүнийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах нь. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Монголд мөнгөтэй хүн ялдаг бичигдээгүй хууль үылчилдэг хэвээр байгаа шүү. Ямарч гомдол гаргаад ч нэмэргүй.
2017/01/30 202.9.40.223
Zochin
Ashgui dee
2017/01/30 66.181.191.17
irgen
o AN zailaa, hunee ch songoj chadgui, odoo hen ch garj irsen ch hamaagui, zuragdsan pyanz shig heruul n urgeljilseer baih yum. Shine tsever zaluuchuudig gargaj irne gej ih naidlaa.
2017/01/30 122.201.22.148
зочин
Алтанхуяг бас л хэрүүл хайгаад гоншигоноод ,ичээч ичээч
2017/01/30 103.212.116.168
Мөнгө
Мөнгө өгөхгүй бол юу гэж санлаа өгдөг үү. Ямар илүүдээ гарсан цаг, зав байгаа биш. Мөнгө өгөөгүй нөгөө хэд одоо яах гэхэв дээ
2017/01/30 66.181.186.129
Zochin
Ter 16.000xuniig Enkhbold uuruu burtgeed xarin muu muuxaig ni Gantumur luu chixsen. Odoo mungu taraasan gedgiig erguuleed xen negen ruu ni chixne. ODOO AN ZADRAX L ULDEX SHIV DEE!!!!!!!!
2017/01/30 103.206.195.163
кк
тэр бичлэг тэгээд худлаа л болж таарах байх даа
2017/01/30 202.179.27.55
  • Recent
  • Most Read
  • Most Comment