8o
Улаанбаатар хот
mobile menu

”Насны хишиг” авах ахмадууд ирэх сарын 1-нээс бүртгүүлнэ

2017-01-30 11:55:00

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлснээр 121 мянган ахмадад жилд нэг удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон билээ.  Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон юм.

“Насны хишиг” авах ахмадууд ирэх хоёрдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой юм байна. Харин хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч гаргах бөгөөд ирэх зургадугаар сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөх хэрэгтэй. Ингэж бүртгүүлж чадахгүй бол “Насны хишиг” авах боломжгүй болох аж. 

Бүртгэлээ хийлгэсэн иргэд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна. Тухайн хүн материлаа бүрдүүлж өгснөөр дээрх гурван банканд нэрийн данс нээгдэх аж. Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан тохиолдолд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авна. Өөрөөр хэлбэл, материалаа эрт бүрдүүлэх тусам мөнгөө эрт авна л гэсэн үг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
зүгээр л тэтгэвэр дээр нэмээд өгнө биз хар МАН тэнэгүүд. бөөн хүнд суртал.
2017/01/31 202.179.29.234
HOONZA
20 DOLAR HUREHGYI MONGO O BYRTGYILEHGYI BOL OGOHGYI GEH SHIG NASTANGUUDIIG MINI DOROMJLOH YUM BAINLDAA BYRTGYYLSEN BYRTGYYLEEGYI OGOH YOSTOI
2017/01/30 68.119.149.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7