8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ганбаяр: Удахгүй нэгэн өрх шинэ өргөө гэртэй болно

2017-01-30 12:42:00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч  Г.Ганбаяр галын аюулаас эрдэнэт дөрвөн хүний амь нас аварсан нь үеийн залууст үлгэр дууриалал болох баатарлаг үйлс билээ. Монголын Улаан загалмай нийгэмлэгээс түүнд талархаж өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн. Ээж аавтайгаа амьдардаг Г.Ганбаяр бэлгийн гэрээ өөрийн амьдардаг дүүргийнхээ амьдралын боломжгүй, эсвэл өрх толгойлсон, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэнд өгч дахин буянтай үйлс хийхээр шийдвэрлэсэн. Г.Ганбаяртай утсаар холбогдож гэр бэлэглэх айлаа сонгосон эсэхийг лавлахад:-“Одоогоор судалж байна. Удахгүй нэгэн өрх шинэ өргөө гэртэй болно” гэсэн хариултыг өгсөн юм. Түүнийг гавьяаг үнэлж хугацаанаас өмнө Цагдаагийн ахлах дэслэгч цол, Цагдаагийн алдар медаль, Нийслэлийн тэргүүний ажилтан, МУЗН-ийн Нигүүлсэнгүй алтан медаль хүртээсэн билээ. Мөн гал өртсөн айлд МУЗН-ээс гэр өгсөн байна.

П.Сар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
richka
sanaa zub bol zaya zu sain bna duu mini
2017/01/30 103.23.51.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7