8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Манай нам фракциуддаа дарлуулсан, төрийн эрх мэдэлд орсон нам болсон байсан

2017-01-30 13:14:00

АН-ын даргад өрсөлдсөн таван хүнээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамгийн олон санал авснаар, намын дарга болох эрхээ хангалаа гэж АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Ингээд хэвлэлийн хуралд ирсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Намын даргыг сонгох сунгаанд саналаа өгсөн 85 мянган гишүүндээ талархал илэрхийлж байна. Би уулзалт бүр дээр бидний хэн нь ч ялсан нөгөө дөрөв нь дэмжээд явна гэж хэлж байсан. Намын нөхрийн хувьд С.Эрдэнэг дэмжин, хамтран ажиллах болно. Гишүүддээ амласан бүх реформуудаа  бид хийх ёстой. Үүнийг бид хамтдаа хийнэ. Намын даргын сонгуультай холбоотой жижиг сажиг гомдол байгаа. Үүнийг нам дотооддоо шийдээд явна” гэсэн юм.

АН-ын дарга З.Энхболд: Намын жирийн гишүүдээсээ хамгийн олон санал авсан С.Эрдэнэд баяр хүргье. Нийтдээ 85 мянган гишүүн өвлийн хүйтэн уур амьсгалыг үл харгалзан хөр цаснаар төв сууринд ирж, саналаа өглөө. Манай нам фракциуддаа дарлуулсан, төрийн эрх мэдэлд орсон нам болсон байсан. Фракцуудаас эмээдэг дарга надаар дуусгавар боллоо.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: АН-ын зургадугаар Их хурлаас намын даргыг бүх гишүүдийн санал хураалтаар сонгох шийдвэрт хүрсэн. Энэ дагуу нэр дэвшигчид 21 аймаг, 9 дүүргээр явж, хамтдаа сурталчилгаагаа хийсэн. Биднийг анх сурталчилгаандаа гарахад таван тийшээ салаад алга болно гэх яриа гарч байлаа. Гэхдээ бид эцсийн мөч хүртэл тавуулаа явж, дүнгээ гартал хамтран ажиллалаа. Цаашдаа намын шинэчлэлийн асуудлаар баг болж ажиллана. 

 

Хэвлэлийн хурал үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment