8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Би мөнгө тараагаагүй ээ. Мөнгө тараасан байвал намын даргын албан тушаалд очихгүй

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-30 13:41:00

- Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ-

Ардчилсан намын даргыг сонгох сонгууль өчигдөр орон даяар болж олонхийн саналаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүнгийн талаар тус намын дарга З.Энхболд болон шинэ даргаар сонгогдоод буй С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ж.Батзандан, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд З.ЭнхболдНэр дэвшигчдээс С.Эрдэнэ, Ж.Батзандан нар хүрэлцэн ирлээ. Харин нөгөө гурван нэр дэвшигч маань урд шөнө их ядарсан учраас босч амжаагүй байна. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонхийн саналыг авч ялалт байгуулсан С.Эрдэнэд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье. Фракциуд, олигархиуддаа дарлуулсан намын даргыг сонгох асуудлыг гишүүдэд нь шилжүүлж өгсөн. Тэгэхээр С.Эрдэнэ дарга цаашдын шинэчлэлийг гүнзгийрүүлэн хийнэ” гэж тодотголоо.

Энэхүү сонгуульд Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан саналын эрхтэй 120,703 гишүүдийн 85,939 нь санал өгч ирц 71.2 хувьтайгаар дүнг гаргалаа. Өглөөний 05.00 цаг хүртэл аймаг, дүүргийн сонгуулийн хороодоос саналыг авч нэгтгэсэн. Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулахын төлөө өрсөлдөж нийлбэр дүнгээр Н.Алтанхуяг -2033,08, Ж.Батзандан-1110,77, Л.Гантөмөр-1417,83, С.Эрдэнэ-2928,92, Д.Эрдэнэбат- 857,22 оноог тус, тус авсан гэж сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэллээ. 

Ялалт байгуулж намын дарга болсон С.Эрдэнэ энэ үеэр “Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан Ардчилсан нам маань энэ удаагийн сонгуулиар хөл дээрээ бослоо. Цаашид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаатай байна. Хамт өрсөлдсөн дөрвөн нөхөртөө баярлалаа. Бид таван тийшээ салаагүй. Нэгэн үзүүрт зүтгэж ирсэн. Бид тавын хэн ч ялсан бусад нь дэмжиж ажиллана гэсэн зарчимд нэгдсэн байсан. Миний хувьд намын үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг яаралтай хийхээс ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байгаа учраас яаралтай зохион байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 12-нд Ардчилсан намын долдугаар Их хурал хуралдана. Энэ ажилд бэлтгэхээс эхлээд их том ажил байна. Эрхэм дөрвөн нөхөр болон намынхаа мянга мянган гишүүдтэйгаа хамтарч ажиллана. Сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороо, намын удирдлагууддаа талархлаа илэрхийлье хэмээлээ.

 Дараагаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын дотоод сунгаа сүүлийн 40 хоног үргэлжилж өндөрлөлөө. Хамтдаа нэр дэвшиж сонгуульд оролцсон журмын нөхөддөө талархал илэрхийлье. Сонгуулийн хороо, гишүүд дэмжигчдэдээ талархаж байгаагаа хэлье. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгууллаа. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд оршдог. Ялалт байгуулсан С.Эрдэнэдээ баяр хүргэе. Нөхрийн хувьд дэмжиж ажиллана. АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэх чиглэлд бид тууштай ажиллах ёстой. АН-даа амласан реформоо хийх ёстой" хэмээлээ.

 АН удирдлагууд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

- З.Энхболд: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй- 

- Таныг намын даргад С.Эрдэнийг тодруулаад өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн яриа байна. Танай намын зарим гишүүд саналаа өгч чадахгүй байна гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?

- АН-ын дарга З.Энхболд: -Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. АН-ын даргын албаа хүлээлгэж өгөөд, жирийн иргэнээр ажиллана. Би 2020 он хүртэл ямар нэгэн албан тушаалд очихгүй. Битгий миний өмнөөс санаа бүү зов. Би хэлсэн бол хэлсэндээ байна. Бүртгэлийн тухайд анхан, дунд шатны намууд хувьчлагдчихаад байна гэсэн юм. Анхан, дунд шатны намын байгууллагад бүртгэхгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг эрхийг нээсэн. Би Энэтхэг яваад ирэхэд Хэрэг эрхлэх газар дээр асуудал үүсгэсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 100, 100-гаар нь хэн нь мэдэгдэхгүй бүртгэл хийсэн байсан. Таван нэр дэвшигчээс Л.Гантөмөрөөс бусад нь тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хаах санал гаргасан. Хавар ҮЗХ-ны гишүүдээ шинэчилнэ. Төв нам дээр цугларсан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Өөрийн биеэр ирээгүй, нэг хүн 100 100-гаар нь анкет авчирч бүртгүүлсэн. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад хариуцлага тооц гэдгийг Л.Эрхэмбаяр даргад үүрэгдсэн. Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ. Баахан алдартай хүмүүсийн зураг хийгээд, тэрний, энэний саналыг З.Энхболд өгүүлсэнгүй гэж хэлсэн байна лээ. Хэн нэг од болсон гишүүдэд гаргах тусгай шийдвэр байхгүй. АН-ын гишүүн бүр адил эрхтэй.

-Нөгөө дөрвөн нэр дэвшигч тань таныг дэмжих ажиллана гэж бодож байна уу?

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Би хамт нэр дэвшсэн дөрвөн нөхрийгөө өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлд хамтран зүтгэгч гэж харж байгаа.

-Ж.Батзандангаас бусад нь ирээгүй байна. Энэ нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болох уу?

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Бид тавуулаа байнга уулзаж, цуг явсан. Хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан. Манай гурван нэр дэвшигчийн хувьд нойр хоолгүй явж байсан учраас хүндэтгэх шалтгаан гэж харж байгаа. Биднийг бутарч, хагарчаасай гэж хүсч байсан бүлэглэл, хүмүүс байсан. Үүнийг давж чадсан.

- Та хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих вэ?

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:  Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд байна. Өнөөдөр би хэн нэгнийг нэрлэхгүй. АН-ын дарга болсон ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. Нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Энэ сонгууль шиг сунгаагаар тодруулна.

-Та “Шонхор” фракцын хүн. Та фракцуудтай хэрхэн ажиллах вэ?

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:  АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийгдсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана. 

-Та Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэнийг томилох вэ? Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийн дарга болох уу?

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Тиймээс томилгоог яаран сандран ярихгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Хэн нь ялсан хамтдаа ардчиллын төлөө яваарай гэж бүх гишүүд захиж байсан. Энэ утгаараа ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа юм. АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн хүн. Энэ утгаараа АН-ынхаа эв нэгдлийн төлөө ирсэн юм. 

-Сонгуулийн санал хураалтын өдөр мөнгө тараасан гэх бичлэг яваад байна. Үүнд тайлбар хийхгүй юу? 

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Ямар нэг мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрвээ мөнгө тараасан байвал намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад байгаа. Ямар ч хамаагүй аргаар оноо цуглуулах гэсэн оролдлого гарсан. М.Батчимэг, Ц.Оюунгэрэл гэх мэт УИХ-ын гишүүн байсан хүмүүсээс ийм яриа гарсан. Ийм улс төр хийж болохгүй.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Batchimeg
AN tarahaar shuluudlaa
2017/01/30 66.181.190.247
иргэн
мөрдөнд 7 хонохчгүй Эрдэнэ өгсөн гөөд л дэлдийгээд гараад ирнэ,
2017/01/30 202.179.27.55
иргэн
энэ нөхрийг ялуулах гэж тэр хувиасаа ч юм уу,хулгайнх ч юм уу,мөнгө өгч бичлэгт өртсөн тэр бөгс долоогчийг л бариад шалгачихаач л дээ тодорхой биз дээ
2017/01/30 202.179.27.55
партизанууд
баянзүрхийн ан-н даргыг сольж даруу ёс зүйтэй даргатай болгоно шүү ан-н сонгуульд ялалт байгуулаагүй үүрийн дарга нараа солих хэрэгтэй партизануудаа амьжиргааны түвшинд сар бүр мөнгө олгодог болгоорой
2017/01/30 183.81.171.134
  • Recent
  • Most Read
  • Most Comment