Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор маргаашнаас эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, өглөөний 08.30 цагаас оройн 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Харин ГССҮТ-ийн амбулатори засвартай байгаа тул цагийн хуваарийг гуравдугаар сарын 1-нээс 20.00 цаг хүртэл уртасгахаар болжээ. Хэдий хүртэл уртасгасан цагаар ажиллах нь тодорхойгүй байна.
Томоохон эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана
2017-01-31 08:47:36