ХОНЬ - (3/21-4/19)
Санхүүгийн байдлаа сайжруулах, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Зарим нь томоохон эд зүйлийг боломжийн үнээр худалдан авна. Хоол хүнсээ анхаарч, эрүүл зөв хоолны дэглэмийг дага.
ҮХЭР - (4/20-5/20)
Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.
ИХЭР - (5/21-6/21)
Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаатул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиймээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж, амьдралын апь ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыг тодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдах ба таны хандлагаас үр дүн нь хамаарна.
АРСЛАН - (7/23-8/22)
Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал өгнө Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хуваарилалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй. НУМ - (11/22-12/21)
Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхитэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр.
МАТАР - (12/22-1/19)
Санхүүгийн байдлаа сайжруулах, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Зарим нь томоохон эд зүйлийг боломжийн үнээр худалдан авна. Хоол хүнсээ анхаарч, эрүүл зөв хоолны дэглэмийг дага.
БУМБА - (1/20-2/18)
Сайн өдөр. Ажил албандаа ахиц дэвшил гаргахыг хүсвэл санаачлагатай байх нь зөв. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах, шинэ байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэд ээлтэй. Гоо сайхны үйлчилгээ үр дүнтэй. Бусдаас тус дэмжлэг хүсвэл хүсэл биелнэ.
ЗАГАС - (2/19-3/20)
Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга үйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай