Энэ сарын 28-ны өдөр Монгол орны ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэн. Энэ үеэр Төв аймгийн Сүмбэр сумын малчин эхнэр, нөхөр хоёр саахалт айлаасаа гэртээ харих замдаа шуурганд төөрч улмаар бээрч унасан байна. Харин Мишка нэрт энэ ухаант нохой гэрийн эздээ олж осгож эхэлж байсан нөхрийн дээр хэвтэж халуун амьсгалаараа нүүрийг нь төөнөж шөнөжин хэвтсэн байна. Мишка гэрийн эзнээ маргааш өглөө нутгийнхан олтол дээр нь хэвтэн нүүрлүү нь халуун амьсгалаараа зогсолтгүй төөнөн амь насыг нь аварчээ. Нөхөр нь нохойныхоо ачаар амьд гарч эхнэр нь харамсалтайгаар хорвоог орхижээ.Энэхүү гэр бүл 3 хүүхэдтэй бөгөөд бага нь 9 сартай гэнэ.
Эерэг мэдээ: Мишка гэх энэ нохой эзнийхээ амийг аварчээ
2017-01-31 10:31:00