8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж "шахаа"-гаа хэнээр шийдүүлсэн бэ?

2017-01-31 11:33:00

Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ? Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” буюу “Хязгааргүй” гэх компани 2004 болон 2006, 2007 онуудад Эрдэнэт үйлдвэр рүү бараа нийлүүлэх гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” аж. Ийнхүү олон улсад хамгийн их ашигтайд тооцогддог хар тамхи, хүний наймаанаас ч илүү өндөр ашигтай том бизнесээ эхлэхдээ Н.Анхбаяр 24-хөн настай байжээ. Харин өнөөдөр Ц.Нямдорж 27 настай “хүүхдийг” “хорхойтой араандаа зууж” яваа. Гэхдээ өөрийн хүү нь төрийн мөнгийг хумсалж, өрөөлийнх нь харьд байсан баялгаа олж ирсэн ялгаатай. Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн тулд тендерт шалгарсан байх ёстой. Тухайн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай компани чанарын дээд үзүүлэлтээр, хамгийн доод үнийн санал тавьсан тохиолдолд бараа үйлчилгээг нь авах зарчим “Эрдэнэт”-д хэзээ ч үйлчилж байсангүй. Үүний захын жишээ нь Н.Анхбаярын компанид хязгааргүй боломжийг сайд аав нь утас ганцхан цохиод л олж өгснөөс харагдана.

Тухайн үед Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Нийт дүнгээрээ сая шахам долларыг 24-хөн настай хүүгийн, байгуулагдаад нэг жил ч болоогүй компани руу шилжүүлэх эрх мэдлийг Х.Наранхүү л атгана. Хууль зүйн сайд нь утасдаад “хүүгээ дэмж” комманд өгөхөд биелүүлэхгүй байх зориг зүрхтэн тухайн үеийн МАХН дотор байсангүй. Жилийн дараа Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг болчихоод удаах хоёр шахаанд нь ногоон гэрэл асааж өгсөн байдаг. Өнөөдөр тэрээр “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авахаар улайран зүтгэж байна. Мөр зэрэгцэн шахаа хийгсэд нь ч хамгаалан чичирч байна. Төрийн мөнгийг хувьдаа завших боломжийг хаасан хувийн хэвшлийнхнийг ямар ч хамаагүй аргаар “Эрдэнэт”-ээс зайлуулж, эрх мэдлээ бүрэн тогтоохоор эрмэлзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
*
Эзэнтэй байсан нь дээр шүү дээ. Хувьчил
2017/02/02 203.91.118.180
Жуураг
202.21.111.10 яг үнэн хэлжээ. Эзэнгүй өмчийг ард түмнийх гэдэг нэрээр ардын намыхан идээд дуусах нээ дээ янз нь...
2017/02/02 202.179.27.217
Зочин
Өнөөгийн Ардын намынхан чамайг нэг л өдөр ална шүү. Болгоомжтой
2017/02/01 103.212.116.221
Зочин
Хулгайч нартай тэмцэх гэж оролдож байгаа Нямдоржийг дэмжиж байна. Хуучин цэрэг битгий бууж өгөөрэй.
2017/02/01 103.212.116.221
ДОЖОО
НЯМДОРЖ МОНГОЛЧУУДЫН СҮҮЛЧИЙН НАЙДВАР ШҮҮ ХҮМҮҮСЭЭ! ! ! !,
2017/02/01 182.160.0.28
дорж
Манай монголчууд бие биендээ урам өгч дэмжин ер алгаа яагаад? ? ! ! зөв юм хэлснийгээ буруут.гаж улс оронвоо. Хандив өгсөнийгээ элдвээр доромжлоод ойгутам хүмүүсээр дүүрчээ ..,.
2017/02/01 182.160.0.28
дорж
Наямдоржийг ерэнхийлэгч болчих бий гэж айгаад али өнгөрсөн баларсан юм ухаад яахав энэ хүн монголд шудрага ёс тогтоож ядарсан монголчуудын нурууг .тэнийлгэх ганч хүншүү! ! ! !
2017/02/01 182.160.0.28
МАН-ын бөхчүүд
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ Х
2017/01/31 66.181.186.201
Anar
Nyamka bol unsheer shudarga hu bish bulguu.
2017/01/31 202.9.41.88
зочин
Нямдорж худалч,зурагт байхгүй,орон байр байхгүй гэж улайхгүй ярина.
2017/01/31 139.5.216.216
Цаанаа бол хамгийн бузар булай тэр нь улсын нууц гэж байгаа
АН, МАН хоёуулаа л хор найруулж амьны ажлаа амьжуулдаг нь нууц биш улс төр гэдэг дотроо ямар муухай ялзарсан хүмүүсийг агуулж байгааг хар царайгийн харвал сайхан цэмцгэр ямар ч гэм буруугүй юм шиг
2017/01/31 202.9.41.196
Зочин
Энэ нийтлэлийг захиалгаар бичсэн бололтой. Бичиж байгаа нь хүртэл инээдтэй юм. ХХБ болон Элбэгдорж нар үүгээр эрдэнэтийн 49%-г олж авсан луйвараа бузааруулах гэж оролдоод байгаа юм байх даа хөөрхий.
2017/01/31 202.21.113.42
зочин
үүнийг бичигч эрхэмүүдээ та нарт энэ хүн шиг үнэнийг хэлж чадах хүн байна уу аан
2017/01/31 122.201.31.124
зочин
За энэ ч дээ хүний мууд л дурлах хүмүүсийн хийрхэл юмдаа
2017/01/31 122.201.31.124
зочин
нийтийн өмч гэж байхгүй дэ нямдоржтонгууд ингэж хулгайлаад дуусгадаг юм. бидэнд юу ч наалдахгүй. ядахдаа татвараа ч төлөөгүй байгаа да наадах чинь.
2017/01/31 202.21.111.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7