8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ

2017-01-31 12:59:00


Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд болон УИХ-ын гишүүд хувиасаа хандив өргөөд байна. Өчигдөр Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийж хувиасаа 10 сая төгрөг, мөн 10 адуу, аав ээжээс өвлөж ирсэн алтан бөгжөө улсдаа хандивласан. Харин өнөөдөр  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргахын тулд хувь нэмрээ оруулж ийнхүү хандив өгөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусад гишүүдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө хандив өргөхийг уриаллаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.

-Засгийн газар эдийн засгийг өргөх хөтөлбөр батлаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Олон улсын валютын сангаас тусламж авах эсэх нь тодорхойгүй удаашралтай байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ер нь ямархуу эдийн засгийн нөхцөл байдалтай Засгийн газар хүлээж авсныг бүгд мэдэж байгаа. Үүнийг өргөс авсан мэт хурдан сэргээх боломж хомс. Үүнд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. 2016-2020 он хүртэл тодорхой зорилт тавьсан. Ирэх хавраас үр дүн нь гарч ирнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхай, барилга зэргээс шалтгаалан улирлын шинж чанартай байдаг. Тиймээс Цагаан сарын дараа бүх ажил эхэлнэ.

-Та “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад, шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой. Тэгж байж хувийн өмчийг төрийн эзэмшилд авах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.


Эдийн засгийн хямралд өртөж байсан дэлхийн улс орнуудын түүхтэй танилцахад ард иргэдийнхээ хандив, дэмжлэгээр хүнд байдлаас гарч байсан жишээ их байдаг. Ганц жишээ дурдахад түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн хямрал нь Америкийн 1929 оны хямрал. Тус хямралын үед Франклин Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд ажлын өргөн фронт бий болгож ажилгүйдэл, ядуурлаас гарч байсан түүхтэй. 

Эдийн засгийн хямралтай нүүр тулаагүй улс орон гэж байхгүй. Азийн бар улс гэгддэг Солонгос мөн л  эдийн засгийн хямралтай нүүр тулж байсан. Дэлхийн хэмжээний, Азийн бар улс хэвээр нь үлдээхийн тулд бүх ард түмэн нь өөрт байгаа алт, монетон бөгж, гинж, ээмэг, зүүлт зэргээ хуримтлуулж улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлсэн. "Би эх орныхоо төлөө ингэж сэтгэл гаргаж байна" гэдгээ нотлохын тулд солонгос эмэгтэйчүүд бусдаас урьтан улсын сан хөмрөгийн байрны гадна үүр цүүрээр очиж дугаарлаж үнэт эдлэлээ тушааж байсан гэдэг. 

Эмэгтэйчүүдийнхээ энэхүү эрэлхэг зоримог сэтгэлээр бахархаж хүндэтгэсэн эрчүүд нь  тухайн үед сонин хэвлэлүүдээр бичиж, кино ч хүртэл зориулж байсан.

Харин манай УИХ-ын гишүүд болон бизнесмэнүүд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү уриалгыг дэмжиж улс орондоо хандив өргөх болов уу. Эсвэл оффшор дансандаа мөнгөө нуусаар байх уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
USA,Koreu ulsuudag bolson hyamral chin manaid bolson hyamralaas ogt uur shuu dee ard tumnii tarhiig ugaaj ter ulsuudtai zuirlehee boli. turii buruu boglogo shuudver , uvaigui humuusiin hulgaas bolsn
2017/02/05 103.57.94.235
Ан
Монголын баялагаар овоо зоостой болсон 100 сая төгрөг биш 10 сая доллар өгөөч
2017/02/03 202.179.23.168
Bayarmaa
Chi mundag shuu. Busad gishuud sanaa avaasai!!!
2017/02/01 203.91.118.106
zochin
ene nuhur chin nuguu offshorchin Delgersaihan busad hulgailsan munguu nuuhiin tuld ene munguur gegeenten bolj argalah gej baina .Offshordoh munguug ni zaaval huraah estoi
2017/01/31 202.9.40.167
зочин
Тэр их мөнгийг юунд зарцуулсаныг нь ил болгох хэрэгтэй.Зээлийг нь төлүүлж мөнгөө олж аваач.МАЛНУУДАА.
2017/01/31 66.181.186.153
5445
ямар их мөнгө вэ мөнгөтэй хүн ч өөр юм аа энэ 76 идэж амжсан бна шүү 100 саятай бол ч ганц орох оронтой болчих юмсан
2017/01/31 103.9.90.130
Зочин
Баярцогт болон опшортонгууд ичээчээ.Жирийн хүмүүс эх орондоо хандив өгөөд байхад, та нар татвараас нуугдаж гадагш нь гаргаад байхаа болиочээ.Энэ хэцүү цагт гаргасан нуусан мөнгөнөөсөө эх орондоо тусла
2017/01/31 202.21.106.116
Zochin
Icheechee huuree. Ard tumnii mungiig idej udcheed 100 say chamd shulsee hayaj bga l gesen yg. Ulsiin mungiig bugdii ni uguuch
2017/01/31 27.123.214.85
ТЭР ИХ МӨНГИЙГ БУЦААЖ АВАХ ЁСТОЙ АРД ТҮМЭН БАЯН БИШ
ЭНЭ ХАНДИВ БОЛ АРД ТҮМЭЭС СЭТГЭЛЭЭСЭЭ ТӨРД ӨГЧ БАЙГАА МӨНГӨ ТӨР ХАРИН ЮУНД ЗАРЦУУЛАХ НЬ СОНИН, ТӨРИЙН БОДЛОГО ӨМНӨ НЬ АВСАН ТЭР ОЛОН ЗЭЭЛ ХӨРӨНГИЙГ ХЭНД ЗЭЭЛҮҮЛСЭН ЮУНД ӨГЧ ШАМИГДУУЛЖ АЛДСАН ГЭЭД ХӨӨ
2017/01/31 202.9.41.196