8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 51 хувь эрсдэлд ороод байна

2017-01-31 14:17:00

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийв. 

Тэрбээр "УИХ аль нэг асуудалд шууд шийдвэр гаргах эрх байхгүй. Тийм учраас бид “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс өнөөдөр энэ талаар шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс үзэж байна.  Өнөөдөр Цагдаагийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нэн ялангуяа иргэдийн халдашгүй байдалд ямар өөрчлөлт орох, цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт орох талаар бүлгийн хуралдаанаар мэдээлэл сонслоо. Ингээд Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ. Дотоодын цэргийн тухай хуулиар мөн тайлбар авлаа. Хугацаат цэргийн албан хааж байгаа 18 нас хүрсэн залуус жагсаалт цуглааныг хамгаалахад төлөвшөөгүй байдаг. Энэ асуудал яаж хандаж байгааг хууль санаачлагач нараас тодруулсан. Дотоодын цэргийг мэргэшсэн офицер ахлагч нараар бүрдүүлнэ гэдэг тайлбар өгсөн. Тиймээс бид энэ асуудлыг эргэн харж, хууль санаачлагачтай хамтарч ажиллан, Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчөөгүй хэмжээнд хэлэлцэхээр болсон" хэмээн мэдээлэв.

УИХ дахь бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Та “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар байр сууртай байна вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд ирснийг дэмжиж байгаа. УИХ тодорхой ажлын хэсэг гаргаад дүгнэлт гаргасан бол хууль цагдаагийн байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоох ёстой. 49 хувийг салгаж яриад, 51 хувийг мартаад байж болохгүй. 51 хувь илүү эрсдэлд ороод байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ 2 нам хоорондоо уралдаж идээд дууслаа альч нам гараад хэрэг алгаа одоо эх орон эх нутгаа хамгаалж тэмцэх цаг болжээ
2017/02/01 103.212.116.75
Zochin
Hogiin yumaa ene adgiin shaariig songoj l baidag ene ANiihan uneheer malnuud yumaa ene lbish boluur henench yahaw baisiimdaa ug n
2017/02/01 122.201.31.128
Зочин
Бүтнээр нь хулгайлсан 49% эрсдэлд ордоггүй, хэнч өөртөө хулгайлаад авчаагүй төрдөө байгаа 51% эрсдэлд орчихож гэнэ.Мөн яриваа. Шахаатай тэмцэх нь зөв.49% бол танай намынхны хулгай онц хүнд гэмт хэрэг
2017/01/31 150.129.143.181
Зочин
Чааваасдаа, намдаа биш ард түмэндээ дүн тавиулна шүүдээ. Хамгийн хурц гол асуудлаас зугтах, муур хулганы тоглоом харуулах нь лидер чанар биш. 49% дээр гол гогцоо ?-аас дөлөх нь дээ мань хүн.
2017/01/31 150.129.143.181
zochin
tanai sudalgaa shig hudalch hariutslaggui sudalgaa baigaagui shuu.Songuulin ur dun shal esreg garsan shudraga baildaa.
2017/01/31 202.9.40.167
зочин
С.Эрдэнэ даргын хувьд салаа замын эхэнд зогсож байгаа хүн. Нам гэхийн хажуугаар өөрийн карераа бодох ёстой.Өөрийн чн карер амжилттай байВал нам ньч ялна. Хэр зэргийн реформатор юм бол.
2017/01/31 150.129.143.181
Дорж
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтээс харахад үнэнхүү луйварын аргаар 49 %-г авчээ. Сайханбилэг, түүнтэй хамаатай нөхдүүд ОХУ-тай хэлцлийг 2 жилийн туршид нууцаар хийсэн гэдгийг ХХ
2017/01/31 202.21.106.123
зочин
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтээс харахад үнэнхүү луйварын аргаар 49 %-г авчээ. Сайханбилэг, түүнтэй хамаатай нөхдүүд ОХУ-тай хэлцлийг 2 жилийн туршид нууцаар хийсэн гэдгийг ХХ
2017/01/31 202.21.106.123
ЭРДЭНЭ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ Л ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭРЭЙ
ЭРДЭНЭ АРДЧИЛАЛД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ ГЭЖ ГАРЧ ИРЭЭД ХУУЧИН БУУНЫ ХУГАРХАЙ ХЭДЭН АЛТАНХАРАЙЦАЙ НЭРЭЭР УЛСЫГ ЛУЙВАРДСАН ЛУЙВАРЧИДАА ХАРИН ХАМГААЛДАГ БНА Ш ДЭЭ ИЙМ ХӨГИЙН АМЬТАН ЯАЖ ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭВ ДЭЭ.
2017/01/31 202.9.41.196