Өнгөрсөн долоо хоногт Канад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуугийн амь насанд алдсан хэрэг гарлаа. Хохирогчийг Б.И гэдэг юм.
Гэмт этгээдүүд Б.И г толгойн тус газар нь буудаж хөнөөгөөд эмнэлгийн үүдэнд үлдээгээд явсан байжээ. Гэвч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан аж. Цагдаа нарын үзэж буйгаар хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан байна. Одоогийн байдлаар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Хохирогч манай улсын иргэн 1994 онд төрсөн бөхийн спортоор хичээллэдэг байсан бөгөөд Канад улсад тэмцээнд орж олон удаа аврага болж байсан байна. Мөн бие хамгаалах урлагаар хичээлэлдэг байсан аж. Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхэнтэй нь холбогдон, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд гэр бүлийнхнийх нь хүсэлтээр талийгаачийн талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй гэв.